Г.Занданшатар: "Нүүрсний хулгай"-н хэрэгт оролцогч байж болох бүх хүнийг гэрчээр дуудна
2022-12-07

"Шинэ сэргэлт - Эрх зүйн шинэчлэл" сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 

 

 

 

Мэдээллийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ, Засгийн газар хамтран "Шинэ сэргэлт - Эрх зүйн шинэчлэл"-ийн хүрээнд 10 багц хууль өргөн барихаар төлөвлөж байна. Энэхүү эрхзүйн шинэчлэлийн хүрээнд: 

 

  •  Эдийн засгийн реформ

  • Нийгмийн бодлогын реформ

  •  Засаглал, улс төрийн реформ хийнэ" гэдгээ мэдэгдлээ. 

 

Мөн энэ үеэр УИХ-ын даргын зүгээс "нүүрсний хулгай"-н асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улсын баялаг улсын баялаг хэний ч хууль бусаар эзэмших хэрэгсэл байж болохгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нээлттэй сонсгол хийхээр төлөвлөж байна. Энэ үеэр нүүрсний үнийн зөрүү, чанар, 3,5 сая тонн нүүрсний зөрүү, оролцогч байж болох бүх хүнийг гэрчээр дуудна, шинчээж томилно. Үндсэн хуульд заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудал учир хянан шалгах, мөрдөн шалгах ажлыг зохион байгуулна. Хууль шүүхийн байгууллагад туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Нүүрсний хулгайн асуудлаар Хятадын талд албан ёсны хүсэлт явуулж байгаа" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин