Дэлхийн 8 тэрбум дахь хүнээр тодорсон Монгол хүү төрсний гэрчилгээгээ авлаа
2022-12-07

Дэлхийн хүн ам 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн билээ.

 

Тухайн өдөр Австрали улсын Канберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү Монгол Улсын Элчин сайдын яаманд аав, ээж, эмээгийнхээ хамт очиж төрсний гэрчилгээгээ авчээ.

 

Филиппин, Армени, Беларусь зэрэг олон орон дэлхийн найман тэрбум дахь хүнийг зарласан бол Австрали улс Канберрад төрсөн хүүг найман тэрбум дахь хүн хэмээн зарлажээ. Энэ хүү нь Монгол хүү бөгөөд Анандын Мэргэн гэдэг талаар Канберра Таймс сонин мэдээлж байсан.  

 

 

"Дэлхийн найман тэрбум дахь иргэнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна" хэмээн хүүгийн аав Б.Ананд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв.

 

 

Эх сурвалж: Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Shuud.mn
Сонин хачин
чадваргүй хүмүүс улс удирдаж байгаа биш угаасаа хятдад урваж монголыг сөнөөж монголын ард түмнийг устгах зорилготой ардчилосан нам монголыг сөнөөж байна. монголын үйлдвэрүүдийг хааж техникийг нь хятдад өгч монгол сүйрч хятад хөгжсөн. задлаал дууриалгаад хийчихнэ ядах юм байхгүй шд. ажлаас олон хүн халж цомхотгол гэдэг харгис юм хийж нийтээрээ орлогогүй мөнгөгүй болж ядуурсан. бас хятад бараа оруулж ирж олон хүн хордож үхсэн. ардчилсан нам бол юм л бол хятдуудад ашигтай монголд хортой юм болгоныг хийж ирсэн .
2022-12-07
монголын хүн ам өсөх сайхан билэгтэй явдал. сайн алдаршуулж мөнгө хандив өгүүлмээр юм байна
2022-12-07