С.Бямбацогт: Монгол-АНУ-ын хооронд 2024 оноос шууд нислэг үйлдэнэ
2022-12-07

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

 

 

 

1.Засгийн газар АНУ-тай агаарын тээврийн хэлэлцээр байгуулахыг дэмжлээ. АНУ-ын Засгийн газартай ирэх оны эхээр хэлэлцээр байгуулснаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болно. Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангаж, 2024 оны эхээр Улаанбаатараас АНУ-ын бүх хот руу шууд нислэг үйлдэх боломж бий болно. АНУ-ын Засгийн газрын зүгээс энэ хэлэлцээрийг байгуулах саналыг 2022 оноос Монгол Улсын Засгийн газарт тавьж байсан. Тодорхой шалтгааны улмаас Монгол Улсын Засгийн газар зөвшөөрдөггүй байсан бол өнөөдрөөс зөвшөөрөл олгож, хэлэлцээр хийх эрхийг ЗТХ-ийн сайдад шилжүүллээ.


Манай улс холын зайд нисэх, том оврын долоон онгоцтой. МИАТ компани Боинг-767 том оврын онгоцтой болсон. Мөн Монголиан Эйрвейс компани хоёр том онгоцтой, Изинис компани ачаа тээвэр хийх холын зайн онгоцтой болсон.

 

Цар тахлын өмнө Монгол-АНУ-ын хооронд 60 орчим мянган хүн зорчдог байсан. АНУ-Монголын хооронд зорчиход нийтдээ 40 орчим сая ам.долларын зардал гаргадаг юм.

 

Цаашид Австрали, Сингапур улс руу шууд нислэг үйлдэх боломжийг бий болгоно.

 

2. Засгийн газар хилийн боомтуудын төмөр замыг Хятадын төмөр замтай холбох холболтын төмөр замын техникийн нөхцөлийг бий болгох, зураг төслийг хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргалаа. 

 

Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн төмөр замыг Хятадын төмөр замтай холбох ажлыг эрчимжүүлэхийг ЗТХЯ-нд даалгалаа.

 

Монгол Улс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганцхан төмөр замтай байсан бол Гашуунсухайт, Ханги-Мандлын төмөр замыг барьсан. Энэ төмөр замуудыг Хятадын төмөр замтай холбож байж ачаа бараагаа хүссэн хэмжээгээрээ тээвэрлэх боломж бий болно.

 

Хэдийгээр төмөр зам барьсан ч Хятадын төмөр замтай холбогдоогүй учраас тээврийн хүчин чадал нь 5 сая орчим байна. Хятадын төмөр замтай холбогдсоноор тээврийн хэмжээ 30 сая хүртэл нэмэгдэнэ.

 

Эхний ээлжинд Гашуунсухайт-Ганц модны төмөр замыг холбохоор ТЭЗҮ-ийг "Чайна Энержи" компани хийж байна. Ирэх оны эхний улиралд ТЭЗҮ дуусахаар ямар өртгөөр төмөр зам барих нь тодорхой болно. Өргөн царигаар уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох бол нарийн царигаар импортын ачаагаа оруулж ирнэ.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
энэ нэг архаг нүүрсний хулгайч балин хамарласан новш
2022-12-07