Х.Нямбаатар: Нүүрс тээврийн 9 000 машины эцсийн өмчлөгчийг тогтоож байна
2022-12-07

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг буюу штабыг байгуулах шийдвэр гаргажээ. Энэхүү штабыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж ажиллах юм.

 

 

Энэ талаар Х.Нямбаатар сайд "Нүүрсний хулгайн гэх хэрэгт Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд дараах нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа

 

  1. Эрдэнэс Тавантолгойн нүүрсний гэрээ, гэрээний үнэ, гэрээ байгуулахдаа бусдад давуу эрх олгосон эсэх асуудлыг шалгаж байна. 

  2. Тээвэрлэлттэй холбоотой асуудал. Эрдэнэс Тавантолгойгоос уртын болон богинын тээвэртэй холбоотой бүртгэлгүй тээвэр хийгдсэн эсэх асуудлыг шалгаж байна 

  3. Оффтейк буюу төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээний ажлуудыг шалгаж байна. Иргэд олон нийт энэ гэрээг ил болго гэсэн шаардлагыг ард иргэд тавьж байгаа. Оффтейк гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалттай ААН, байгууллагуудтай хийгдсэн учраас гэрээний үндсэн нөхцөл дурьдагдсан гэрээнд оролцогчдын саналыг авсны дараа ил болгох ажлыг Гадаад харилцааны яамны шугамаар хийгдэж байна. 

  4. Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл гарсан эсэхийг шалгаж байна. 

 

Өнөөдрийн байгуулагдсан штаб нь мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Бүр тодруулбал, агентлаг төрийн байгууллагуудаас мэдээллийг яаралтай гаргах, агентлаг хоорондын уялдааг хангаж өгөх үүрэгтэй. Мөн эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулсан БНХАУ-аас шаардлагатай мэдээллийг гаргуулах чиг үүрэгтэй  штабыг байгуулсан. Нүүрс тээврийн үйл ажиллагаанд 9000 орчим тээврийн хэрэгсэл оролцож байгаа гэсэн урьдчилсан тоо байна. Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд эдгээр тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тогтоох, эдгээр тээврийн хэрэгслүүд хилээр нэвтрэхдээ бараатай гарсан эсэхийг судлан шалгах нүсэр ажил зохион байгуулагдаж байна" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Шал худлаа цаг хожиж байна. Хятадын засгийн газар туслахад бэлэн гэж байхад тэднээс шууд нэсийн жагсаалтыг нь аваад л бол оо шдээ.
2022-12-07