Хятадад иргэдийг вакцины дөрөв дэх тунд хамруулна
2022-12-07 15:00

Хятадад коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины дөрөв дэх тунд иргэдийг хамруулахаар зэхэж байна. Олон хотод коронавирусийн хязгаарлалтуудыг зөөлрүүлсэн энэ үед дөрөв дэх тунгаар дархлаажуулах ажил ойрын үед эхэлнэ гэж  Global Times сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, халдварт нэн өртөмтгий хүмүүс болох ахмад настнууд зэрэг зорилтот бүлгүүдээс дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх юм байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын комиссын мэдээлснээр, 11 дүгээр сарын сүүлийн байдлаар Хятадад вакцины бүрэн тунд хамрагдсан хүний тоо нийт хүн амын 90 хувийг эзлэж байгаа аж. 

 

Харин ахмад настнууд дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлт 66-86 хувьтай байгаа юм байна. Дархлаажуулалтын шинэ аяныг явуулах хүрээнд Хятадад яаралтай ашиглах зорилгоор дөрвөн шинэ вакциныг бүртгэжээ. Ингэснээр Хятадад нийт 12 вакцин бүртгэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин