Гаалийн байгууллага улсын хилээр их хэмжээний нүүрс бүртгэлгүй гаргасныг тогтоожээ
2022-12-08 12:31

Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн мэдээллээрээ гаалийн байгууллагын хяналт шалгалтын үр дүнг танилцуулж, бүртгэлгүй гаргасан нүүрсний хэмжээг зарлалаа.

 

 

Гаалийн байгууллагаас гаалийн хяналт шалгалтыг дөрвөн удаа явуулж, бүртгэлгүй гаргасан нүүрсний хэмжээг тогтоожээ.

 

1.2010-2011 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулахад 379 мянган тонн нүүрсэнд гаалийн мэдүүлэг хийсэн баримт олдоогүй. Энэ бол Эрдэнэс Тавантолгой ХК үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байх үе.

 

2.УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийхэд 2013-2017 оны хооронд 2527 компанийн 17 200 орчим машин улсын хилээр хоосон нэвтэрсэн мэдээлэл олдсон. Хилээр 268 000 тонн нүүрсийг улсад татвар, хураамж төлөлгүйгээр гаргасан нь тогтоогдсон.

 

3. Гурав дахь шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод хийсэн. Хяналтын камерын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөглөсөн ААН-үүдийн мэдүүлэг, улсын хилээр гарсан хүн, тээврийн хэрэгслийн бүртгэл зэрэгтэй тулгахад их хэмжээний нүүрс бүртгэлгүй улсын хилээр гарсан байна. Энэ нүүрс нь Монгол, БНХАУ-ын гаалийн статистик мэдээлэлтэй зөрж байгаа. Манай улсын нүүрс зөвхөн Хятадад үлддэггүй, цаашаа бусад улс орнууд руу экспортлогддог. Тэр улсуудын гаалийн байгууллагын мэдээлэлтэй ч зөрснийг шалгалтаар тогтоосон.

 

Бүртгэлгүй нүүрстэй холбоотой хэрэгсэхгүй болгосон бүх хэргийг сэргээн мөрдөн шалгаж эхэлснийг ХЗДХ-ийн сайд мэдээллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zailaachee malaa
2022-12-08
Доктор Алекс Вольф ( Alex Wolf ):
Намайг Жо Энгрессиа мэргэшсэн ёс зүйн хакер гэдэг *зээлийн оноо засах, * гэмт хэргийн бүртгэлийг устгах, * ахлах болон их сургуулийн дүнг өөрчлөх, * вэб сайт, портал хакердах, * CCTV камерыг хакердах, * Facebook, YouTube, google, whatsapp хаягуудыг онлайнаар хакердах, * хакеруудын таныг зовоож буй дохиог хянах, * янз бүрийн брэндийн Iphone-г хакердах, *мэдээллийн санд мэдээлэл нэмэх, устгах, бусад олон онлайн хэлцлүүд. Нууцлалыг нууц үг болгосон мэргэжлийн гэрчилгээтэй баг. Цаг үрэх хэрэггүй, учир нь бид хэдхэн товшилтын зайд байна. Холбоо барих. DIGITALDAWGPOUNDHACKERGROUP@GMAIL.COM whatsapp дугаар. : +1 732 639 1527. Хүндэтгэсэн.
2022-12-08
zailaachee malaa
irgen:
jiriin irgen tend baihgyi bvgd deed darga nar 2010 onoos hoish hyvaaj idej bsn.ter Altanhuyag avgaigaa zalyyjyylaad ord harsh 2-3 aar ni bariad bsn barivchilj hurungiig ni hyraaj ylnii bidend taraa urnuusuu garii
2022-12-08
Зориг:
Бүртгэлгүй гаргасныг гааль тогтоолоо гэж балаарах юм, тэгээд энийг чинь хэн хянах ёстой юм.Гааль өөрөө бүртгэлгүй гаргасан хүмүүсдээ ямар арга хэмжээ авч байсийм.
2022-12-08
Зочин:
Асралт оориййгоо цэвэр авч vлдэх гэж амь нь их тэмцэж байх шив!!!!!
2022-12-08