Ирэх оноос 1300 хүнд зориулсан татварын хууль үйлчилж эхэлнэ
2022-12-09

Хувь хүний орлогын албан татвар ногдуулж буй улс орнуудын дийлэнх нь орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлдэг. Иймээс ирэх оноос эхлэн манай улс шатласан татварын системийг хэрэгжүүлэхээр болсон байна. 

 

 

 Монгол Улсад нийт 817.2 мянган татвар төлөгч иргэн байна. Үүнээс хамгийн өндөр цалинтай буюу татвар төлөгч 1300 иргэнд хамаатай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Хувь хүний орлогын албан татварын хуульд орсон өөрчлөлтөөр сарын цалингийн орлого нь 10 хүртэлх сая төгрөг бол 10 хувиар, 11-15 сая хүртэл төгрөг бол бол 15 хувиар, 15 сая төгрөгөөс дээш бол 20 хувиар татварыг нэмэгдүүлж тооцохоор болсон юм.  Энэхүү татварын шаталсан нэмэгдэл нь нийт татвар төлөгчдийн 0.1 хувьд хамаарч байгаа юм. 

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 улсаас 100 нь шаталсан татварын тогтолцоотой. Эдгээр улсуудын хувьд  нийгэмд орлогын тэгш бус харьцаа нэмэгдэж байхад бүх иргэдээс ижил татвар авах нь шударга бус гэж үздэг байна. Иймээс эдийн засагчдын зүгээс шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх цаг нь болсон гэдгийг онцолдог. 

 

Тэгвэл ирэх оноос орлогын хэмжээтэй нь уялдуулан татварын тогтолцоо үйлчлэх нь. Нийт 1300 хүн үйлчлэх энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх юм. 



П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Ажил хаяна даа. Уурхайчид л ийм цалин авч байгаа. Уурхайчдын цалин нэг хүний биш, нэг гэр бүлийн цалин байдаг. Уул уурхайн үйлдвэрчний эвлэл бэлдэж байгаарай.
2022-12-09
Болд:
Зөв. Дэмжиж байна. Харин бага орлоготой хүмүүсээс авах татвараа багасгах хэрэгтэй
2022-12-09
Иргэн:
Хүн хөдөлмөрөөрөө олсон хөрөнгийг хураах гэсэн дээрмийн ажлаа зогсоосон дээр. Эсрэгээрээ хэдэн их наядаар хулгайлсан мөнгөө олж авлаа даа. Эзэд нь тодорхой бгаа шү дээ.
2022-12-09
ужуж:
Эхлээд хулгайгаа илрүүл л дээ. Хүний хөдөлмөрийн хөлс рүү орохыг үнэхээр дэмжихгүй байна.
2022-12-09
Зочин:
Төлсөн татварыг Хэнтий аймагт их яагаад гэвэл оюун эрдэнийн тойрог дундговьд бага АНынх ГЭЖ ШУДАРГА БУСААР ХУВААДАГ ШҮҮ ДЭЭ
2022-12-09