
Дэлхийн хамгийн туранхай загвар өмсөгч Италийн Милан хотын нэгэн загварын агентлагт ажилладаг гэнэ. Тэрбээр ердөө 18 кг жинтэй аж.
Энн О Рэчси хэмээх энэхүү бүсгүйг тайзнаа загвар бус түүний хэтэрхий туранхай бие хааг харах гэж хүмүүс ихээхэн ирдэг гэдэгт загварын агентлагийнхан нь итгэлтэй байдаг гэнэ.
Загвар өмсөгч болохын тулд хоолоо сойж турсаар эрүүл мэндээрээ хохирч байсан ч эмч нарын тусламжтайгаар тэрбээр ийнхүү туранхай бие хаатайгаа үлдэж чаджээ.
Анх түүнийг загварын агентлагууд ажилд авдаггүй байсан ба нэгэн агентлаг хэт туранхай талаас нь харж ажилд авсан ажээ.