Д.Тогтохсүрэн: Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгана
2022-12-12

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. 

 

 

Бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонссон байна.

 

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын шийдлийг үндэслээд гурван шийдлийг гаргалаа. 

 

  1. Жагсагчид уулзаж саналыг сонсох, хэлэлцээрт орж, асуудлыг хурдан шийдвэрлэхэд анхаарах чиглэлийг Засгийн газарт өглөө. 

  2. Хариуцлага  тооцохтой холбоотой таван асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна. Нэгдүгээрт, Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хэрэгтэй байна. Энэ хүрээнд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах асуудлыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр тогтож байна. Энэ нь ялын бодлогыг чангатгахтай холбоотой. Хоёрдугаарт, байгалийн баялгийн төрийн өмчийн менежментийг сайжруулах хүрээд Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэн батална. Байгалийн баялаг, өмчийн менежментийг сайжруулах асуудлыг шинэ түвшинд гаргана. 

  3. ҮАБЗ зөвлөмж гаргаж байгаа асуудлаар эрх зүйн орчныг өөрчилнө" гэлээ.

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Тоокоо дарга аа тэтгэвэртээ сууууу. Гайгүй хэдэн цаасаар тогтох байх. Чи зөнөсөн бн.
2022-12-13
авилгыг өөгшүүлсэн хуулиа болиоч:
АВИЛГЫГ өөгшүүлж дэмжсэн НОВШЫН ХУУЛИАС БОЛЖ ЭНЭ бүх албан тушаалтнууд хулгай луйвар хийж байгаа.ОДОО БАЙГАА ИХГ САЙД ДАРГА НАР ТА НАР ҮР хүүхэдийнхээ эх орныг СҮЙТГЭЖ БАЙГАА ГЭМТ хэрэгтнүүд шү. ЭНЭ АВИЛГА ДЭМЖСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ ХУРДАН БАТАЛж хэрэгээ хүлэээ ???????
2022-12-13
ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ӨӨГШҮҮЛЖ АЖИЛД АВАХАА ХОРИГЛО?:
ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ДАХИЖ төрийн АЖИЛД ОРОХЫГ бүр мөсөн ХОРИГЛООЧЭЭ....ӨӨГШҮҮЛЭЭД МАШ ОЛОН гэмт хэрэгтнүүд ажил орсон бга шүү...ТАСЛАН ЗОГСОО.БҮХ насаар нь төрд орохыг хориглоочээ.БИТгий хуйвалдаад бай. ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД хамрагдахгүй болго
2022-12-13
амилгын нэмт хэрэгтэнг дахиж төрд оруулах ёсгүй шү:
АВИЛГА албан ТУШААЛНЫ хэрэгт орсон хүнийг дахиж төрийн албан тушаал , төрийн өмчит байгуулагад ажилд орохыг бүр мөсөн ХОРИГЛООРОЙ ?????.2.3.5жил болоод гэмт хэрэгтнүүдБҮР том албан тушаалд орчихсон явж бна. ОДОО байгаа гэмт хэрэг үйлдсэн ял авсан хүмүүсээ ЗАЙЛУУЛААЧ.
2022-12-13
Танай бүлгээс нүүрсний хулгайд гишүүн холбогдвол огцроорой, хө
2022-12-12
зочин:
Аль 5 сард өргөн барьсан хууль шүү дээ зориуд хэлэлцдэггүй юм.
2022-12-12
fjkfjkjkf:
Ярихаасаа илүү хийх хэрэгтэй байна,
2022-12-12
БУХ НАСААР ХОРИХ ЭСВЭЛ ЦААЗИН ЯАЛ
2022-12-12
Түргэсжээ дээ та нар өөртөө ашигтай хуулийг өдөрт нь шийддэг биз дээ муу новшнуцд
2022-12-12