Модрич: Бид Аргентин, Мессиг хүндэлдэг, гэхдээ тэднээс айхгүй
2022-12-13

Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч, багийн ахлагч Лука Модрич багийнх нь тоглогчид хагас шигшээд Аргентинээс айхгүй байгаа хэмээн ярьжээ. 

 

"Хорватын төлөө тоглож байна гэдэг гайхамшиг, энэ футболкийг өмсөх нь нэр хүндийн хэрэг. Бид Аргентин, Мессиг хүндэлдэг, гэхдээ айхгүй. Хөлбөмбөгт айдас гэж байдаггүй юм" хэмээн Модрич AS сонинд ярьжээ. 

 

Хорватын шигшээ баг Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ээлж дараалан ялалт байгуулсаар хагас шигшээд шалгарсан юм. Улмаар хорватчууд 12 дугаар сарын 14-ний өдөр Аргентины багтай тоглоно. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин