ОХУ хохирлоо нөхөхийн тулд эмэгтэйчүүдийг цэрэгт татаж байна
2022-12-13

ОХУ Украинд фронтод амссан бие бүрэлдэхүүний хохирлоо нөхөхийн тулд эмэгтэйчүүдийг цэрэгт татаж байгаа гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээлснийг "Эрх чөлөө" радио дамжуулжээ. 

 

"Амьд хүчний хохирлоо нөхөх, дайчилгааны нэгдүгээр корпусийн бүрэлдэхүүнийг гүйцээх үүднээс эмэгтэйчүүдийг цэрэгт татаж байгаа. Энэ хүрээнд 28 эмэгтэйг цэрэгт татаж, Донецк хотын Цэргийн комиссарын газар тэднийг бэлтгэлд явуулсан" хэмээн Украины Зэвсэгт хүчний Ерөнхрий штаб фейсбүүк хуудсандаа оруулсан мэдээлэлд өгүүлжээ.

 

Украины цэргийнхний мэдээлснээр, Оросын тал амьд хүчний хохирлыг амссаар байгаа гэнэ. Луганск мужийн нэг эмнэлэгт гэхэд л Оросын 100 гаруй цэрэг хүнд хөнгөн шархтай эмчлүүлж байгаа аж.

 

Украины эсрэг дайнд Орос өнгөрсөн хоногт 620 цэрэг, хоёрдугаар сарын 24-нөөс хойш нийт 94760 хүнээ алдсан гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ. Өмнө нь АНУ-ын генерал Марк Милл мэдэгдэл хийхдээ Оросын хохирол 100 мянгад хүрсэн, үүнд амиа алдсан болон шархадсан хүмүүс багтана гэж тодотгож байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путлер:
удахгүй улсаараа гөлөг болно
2022-12-14
ЖУКОВ:
ХҮНИЙГ ХҮН ГЭЖ ҮЗДЭГГҮЙ ХАРГИС СТРАТЕГИ , ТАКТИК ХЭРЭГЛЭСЭЭР ИРСЭН УЛАМЖЛАЛТ БОДЛОГО НЬ ҮРГЭЛЖИЛСЭЭР.ХҮНИЙГ МАХ МАШИНД БУЙ МЭТ ПУЛЕМЕТНЫ ӨӨДӨӨС ҮЙ ОЛНООР НЬ СПИРТ АРХИ ТАТУУЛЖ БАЙГААД ТУРХИРАН МАХАН ОВОО ҮҮСГЭДЭГ
2022-12-14
dainaa zogsoo bvh delhiin xvmvvs shaardaj bn.delhii dayar yadyyrch bn dainaas chini bolj
2022-12-13
тэгж л таарна эмэгтэйчүүдээ татна гэж мэдээд байсын бүгдээрээ гарсанд орвол путинийг огцруулсан нь амархан шдээ тэнэг оросууд хэт тэнэг юм байна
2022-12-13
Хаалтын гэрээтэй тархи угаадаг муу сайтуудын нэг бол shuud.mn. Уг нь иймэрхүү хандалтгүй сайтуудтай хаалтын гэрээ хийж мөнгө үрмээргүй юм байгаан ккк.
2022-12-13
Заа шаа шаа, угаасаа бүх улс эмэгтэй цэргийн албан хаагчидтай, бас байнгын сургуулилт хийгдэж байдаг.
2022-12-13
Путлер:
удахгүй улсаараа гөлөг болно