Энэтхэг, Хятадын хил дээр мөргөлдөөн гарчээ
2022-12-13

Энэтхэг, Хятадын хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийн Таванг хэсэг дэх маргаантай хил дээр хоёр талын хилчид хоорондоо мөргөлдсөн байна. 

 

Хилчдийн хоорондын мөргөлдөөн 12 дугаар сарын есний өдөр болсон ч гурав хоногийн дараа л хэвлэлүүд мэдээлжээ.Мөргөлдөөн болсон газарт Энэтхэгийн армийн гурван анги, Хятадын 600 цэрэг байсан гэнэ. Мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 орчим цэрэг,  "Хятадын талаас олон цэрэг" хөнгөн шархаджээ. 

 

Хил дээр гарсан энэ мөргөлдөөний талаар Хятадын тал одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна. Хятад улс АНУ, ЭНэтхэг хамтран маргаантай хилээс 100 км зайд цэргийн сургуулилалт хийх болсныг Хятад улс шүүмжилснээс хойш хэдхэн хоногийн дараа энэ үйл явдал болжээ. 

 

Хималай дахь Энэтхэг, Хятадын хоорондын хил тэмдэглэгдээгүйн улмаас өнгөрсөн зууны 60-аад оноос эхлээд л хоёр орны хувьд хурцадмал нөхцөл байдал үүсэх цэг болсон юм. Нийтдээ 600 кв.км талбай бүхий нутгийг хоёр тал аль аль нь өөрийнх гэж үздэг. 2020 оны таваас зургадугаар сард Ладакх орчимд Энэтхэг, Хятадын хилчдийн хооронд мөн л мөргөлдөөн гарч, хоёр талаас хэд хэдэн хүн амиа алдаж байв. Харин 2021 онд цуврал хэлэлцээ хийсний эцэст Энэтхэг, Хятад хилийн шугамаас цэргүүдээ татаж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин