Кулеба: ОХУ нэг, хоёрдугаар сард шинээр давшиж магадгүй
2022-12-14

Оросын арми 2023 оны нэгдүгээр сарын сүүлээр эсвэл хоёрдугаар сард Украин руу хийх давшилтаа сэргээж магадгүй гэнэ. Ийм байр суурийг Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба барууны сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурлын үеэр илэрхийлжээ. 

 

"Дайчилгаа, шинэ цэргүүдийг армид татах, бэлтгэх, хүнд техникүүдийг улс дотроо шилжүүлэн байршуулж байгаа зэргээс нь харахад оросууд манай хамгаалалтыг сэтэлж, Украины гүн рүү урагшилна гэж найдсаар байгаа нь илт. Ийм боломж өгөхгүйн тулд бид бүхнийг хийнэ. Тэд ингэж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна" хэмээн Кулеба мэдэгджээ.

 

Түүнчлэн 2014 онд байсан Украины бүхий л нутаг дэвсгэрээс Оросын цэрэг бүрэн гарсан нөхцөлд л дайн дуусгах талаарх аливаа шийдвэр гарна хэмээн Кулеба дахин цохон тэмдэглэсэн байна. Энэ нь 2014 онд салан тусгаарлаж, дараа нь энэ онд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтсан Донецк, Луганск улс, мөн л 2014 онд ОХУ олон нийтийн санал асуулга нэрийн дор эгнээндээ нэгтгэсэн Крымийг ч эргүүлэн авна гэсэн утгатай юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манай ялгуусан улаан арми ардчилал хэмээх нэртэй анархистуудыг цусыг нь хольж байна даа
2022-12-17
Оросууд буруутай:
Агаарын довтолгооны дохиогоор хонгил, хоргодох байранд орж нуугдан буй жижигхэн украин хүүхдүүд, орон гэр , сургуулийг нь бөмбөгдөж буй энэ үед тэр жаахан хүүхдүүд орос хүмүүсийг үзэн ядаж өснө. Хэдэн үеэрээ өс санана.
2022-12-14