Хятадад цаашид COVID-19-ийн шинж тэмдэггүй тохиолдлуудын тоог зарлахгүй
2022-12-14

Хятадад өнгөрсөн сарын сүүлээр гарсан олныг хамарсан эсэргүүцлийн дараагаас тус улсын эрх баригчид "тэг ковид" бодлогын хүрээнд баримтлах зарчмаа өөрчилсөөр байна. Эсэргүүцлийн дараагаас Хятадад ковидын тархалтаас сэргийлэх зорилготой хатуу хязгаарлалтуудыг сулруулж эхэлсэн бол энэ удаад халдварын тохиолдлын тоон мэдээллийг дамжуулах журмаа өөрчилжээ. 

 

Жэнминь Жибао сонины мэдээлснээр, Хятадад цаашид коронавирусийн шинж тэмдэггүй тохиолдлуудын тоог мэдээлэхгүй аж. Мягмар гарагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын талаарх мэдээллийг БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо 12 дугаар сарын 14-ний өдөр шинэчлэн нийтэлсэн бөгөөд үүнээс цааш шинж тэмдэггүй тохиолдлуудыг тоолж, тоон мэдээлэлд багтаахгүй байхаар шийджээ. 

 

Энд дуулгахад, Хятадад коронавирусийн халдвараас сэргийлэх арга хүрээнд авч хэрэгжүүлж байсан хатуу арга хэмжээнүүдийг ихэнхийг цуцалж, тогтмол шинжилгээ шаардахаа больсны дээр шинж тэмдэггүй өвдсөн хүмүүс гэрээрээ эмчилгээ хийлгэх боломжтой болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-27