Украин олзноос 65 цэргээ эргүүлэн авлаа
2022-12-15

ОХУ, Украины хооронд олзны хүмүүсийг солих ээлжит арга хэмжээ лхагва гарагт болжээ. Энэ үеэр 65 цэргийн албан хаагчийг Украины тал эргүүлэн авсан талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, олзны хүмүүсийг солилцох үеэр Украин Зэвсэгт хүчний 64 цэргийн алба хаагч, Украины талд тулалдаж байсан АНУ-ын иргэн Мурекези Суеди болон амиа алдсан дөрвөн хүний цогцосыг эргүүлэн авчээ. 

 

Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермакийн өгүүлснээр, олзноос суллагдсан хүмүүс нь Донецк, Луганск чиглэлд байлдаж байсан, мөн Бахмутын хамгаалалтад оролцож байсан офицер, байлдагч, түрүүч нар аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин