Эрхүүгийн газрын тосны үйлдвэрт гал гарчээ
2022-12-15

Оросын Эрхүү мужийн Ангарск хот дахь газрын тосны үйлдвэрт гал түймэр гарчээ. Гал түймэр гарсан талаар хотын дарга Сергей Петровоос авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Хотын даргын мэдээлснээр, Ангарск дахь газрын тосны үйлдвэр 2,5 мянган кв.м талбай галд өртжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан талаарх мэдээлэл 12 дугаар сарын 15-ны 06:00 цагт Эрхүү мужийн Онцгой байдлын газарт ирсэн гэнэ. Улмаар галыг унтраахаар 100 гаруй гал сөнөөгч, 25 техниктэй ажиллаж байгаа юм байна. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, гал түймрийн улмаас гэмтэж бэртсэн, амиа алдсан хүний талаарх мэдээллийг тодруулж байгаа аж. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн бичсэнээр газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоох бүс нутгийн оршин суугчид дэлбэрэх чимээ сонссон гэнэ. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн сарын сүүлээр Ангарскийн газрын тосны үйлдвэрт мөн л гал гарч байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Pee:
Tulshgui bolloo doo.
2022-12-15