Жүжигчин Пак Бу Гом "Harper's Bazaar" сэтгүүлийн нүүрийг чимжээ
2022-12-15

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Пак Бу Гом Францын тансаг зэрэглэлийн брэнд "Celine" брэндийг амилуулж 'Harper's Bazaar' сэтгүүлийн 2023 оны нэгдүгээр сарын дугаарын нүүрийг чимжээ. 

 


Пак Бу Гом энэхүү ковер зурагтаа "Celine Men"-д зориулж нүд гялбам загвараар гоёж, дур булаам төрхийг гаргаж олон хүмүүсийн нүдийг баягав. 

 

 

Зураг авалтын дараа Пак Бу Гом 2023 оны төлөвлөгөөнийхөө талаар  "Хэрэв 2022 он бол шат шатандаа орох жил байсан бол 2023 он шинэ сорилтуудын жил байх болно гэж найдаж байна. Мөн хүмүүсээс "Би Пак Бо Гумын тоглосон бүх дүрд дуртай учир нь түүний төслүүд үргэлж сайн байдаг. Тэр бол найдвартай жүжигчин" гэж хэлэхийг сонсох нь үнэхээр талархууштай байдаг" хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин