"Эрдэнэс тавантолгой компанийн 7,5 их наяд төгрөгийн худалдан авалт үнэхээр ШОГ байна"
2022-12-16

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Эрдэнэс Тавантолгой компанитай холбоотой байр сууриа илэрхийллээ. 

 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилд 15хан тэрбум долларын эдийн засгийг бий болгосон байна. Дэлхийд 15 тэрбумаас дээш орлоготой 11 компани байна. Үнэхээр харамсалтай. Хөгжил саатсаны гол шалтгаан хулгай авлига. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс Монголын төрийг бусниуллаа. Тавантолгойн Б.Ганхуягаас авлигал авсан бол ингэж хэлж чадахгүй. Хэн эд нарыг хэн өөгшүүлээд байна вэ?

 

"Эрдэнэс Тавантолгой" компани байгуулагдсан цагаасаа хойш 12,6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Гэтэл сүүлийн таван жилийн хугацаанд 7,5 их наяд төгрөгийн худалдан авалтыг тендертэй, тендергүй хийжээ. Нүүрсийг Хятадууд авч Монголын ганцхан компани, ганцхан банк л зуучилдаг. Манайхан зуучилж өгснийхөө төлбөр болгож, хэдэн төгрөг авдаг байна. Хулгай ийм л юм байна, харагдаж л байна. 7,5 их наяд төгрөгийг юунд зарцуулав гэхээр үнэхээр шог. Даатгалд хэдэн зуун тэрбум төгрөг. 141 тэрбум төгрөгөөр контейнер худалдаж авсан байна. Хулгай нүүрлэсэн газрыг цогц шалгах хэрэгтэй. Бид тавд маш их баримт байна. Зарлагдаагүй хоёр оффтейк гэрээг ил болгох хэрэгтэй байна" гэлээ.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Хэн гарч ирэх юм вэ дотроо учраа олохгүйан г ах оха юм уу танай намын ажнай ганцаараа идсэн юм биш үү
2022-12-18
ЭТТ 3 тэрбум долларын ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСЭН ГНЭ үү.БҮГД ХЯТАД бараа байсан байхдаа.АЙМААР ЛУЙВАРДЖЭЭ..ЭНЭ ЗАСАГ ОГЦОРЖУУЛЖ ТӨЛҮҮЛЭХ хэрэгтэй юм бна
2022-12-16