"HOOK" агентлаг И Сын Ги-д 4 тэрбум вон олгожээ
2022-12-16

БНСУ-ын жүжигчин, дуучин И Сын Ги өөрийн харьяалагддаг “Hook Entertainment” агентлагаа төлбөрийн баримтаа ил болгохыг шаардсан байна. Тэрбээр 2004 оноос хойших бүх дебют уран бүтээлдээ төлбөр аваагүй тухайгаа ил болгож, тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг шаарджээ. Мөн тэрбээр өөрийн харьяаллын агентлагийг дансны хуулга болоод бусад ашгийн тайлангаа шүүхэд тайлагнахыг хүссэн.   


БНСУ-д төдийгүй Азийн улс орнуудад маш их нэр хүндтэй, чадварлаг уран бүтээлч гэгдэг И Сын Ги 2004 оноос хойш тус агентлагт харьяалагдаж байгаа бөгөөд өнөөг хүртэл хугацаанд 137 дууг бие даан дуулсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь одоо ч гэсэн хит болсоор байгаа юм.


Энэхүү хэрэг хэдэн сарын турш үргэлжилсний эцэст "HOOK" агентлаг И Сын Ги-д өгөх ёстой байсан орлогыг нь бүрэн төлсөн гэдгийг мэдэгдлээ. 

 

 Бид И Сын Ги-д үндсэн орлого 1.3 тэрбум, хөгжмийн түгээлтээс олсон орлого 2.9 тэрбум, хүү 1.5 тэрбум вон төлсөн гэв. 


Мөн тус агентлаг И Сын Гид ямар нэгэн хэлбэрээр төлөөгүй үлдсэн өр байхгүй гэдгээ баталж, агентлагийнхаа байр суурийг хамгаалан, уг хэрэгт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгээ шүүхэд мэдэгдсэн. Удирдагын гаргасан алдаанаас болж ийм үл ойлголцол үүсэж, хууь эрх зүйн маргаан бий болгосонд И Сын Гигээс дахин уучлалт хүсэж байна" гэж мэдэгдсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин