Ялын бодлого чангарч, экс Ерөнхийлөгч Х.Баттулга явлаа
2022-12-19

Ард иргэдийн эсэргүүцэл төв талбай дээр үргэлжилсээр байна. Тэд нүүрсний хулгайд холбогдсон бол нэрсийг бүгдийг нь  яаралтай зарлаж, гэмт хэрэгтнүүдэд тохирох хариуцлагыг тооцуулахыг шаардаж буй. Иймээс өнгөрсөн долоо хоногт парламент яаралтай горимоор  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

 

 

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолохоор болов. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байхаар хуульд тусгалаа.

 

 Түүнчлэн албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай болсон юм. 

 

Ийнхүү төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хэн нэгэн этгээд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлсэн бол түүнд тооцох хариуцлагыг чангатгахтай зэрэгцэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга хил давсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. Түүнийг яллагдагчаар татсан тухай бямба гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өнөөдөр хуучин Ерөнхийлөгч Х.Баттулгыг мөрдөн шалгах байгууллага дуудаж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн” гэж мэдэгдсэн. Харин энэхүү мэдэгдлээс нэг хоногийн дараа тэр хил гарчээ. Энэ талаар  Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Х.Баттулга өглөө /2022.12.18/ 10 цагийн үед хилээр гараад зугтаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Laura Hobson:
I was really stressed by Acid reflux issues with my newborn and had consulted Chief Dr Lucky. He gave us a thorough consultation and the medicines were equally effective. In a couple of weeks there was big improvement in my son and we are very pleased with the progress. We cannot thank Chief Dr Lucky enough. Highly recommended. Email chiefdrlucky@gmail.com WhatsApp +2348132777335 Facebook page http://facebook.com/chiefdrlucky
2022-12-21
mongoliin tuuhen dehi har tolbonuud:
saikhanbileg, badamjunai, battulga 3 iig gadnaas olj ireh heregtei
2022-12-19
Зочин:
Нам оорсдийнхоо хулгайч нарыг барьж хооиоч . Амарсайхан толгойлсон . Нямбаатарч оороо яаж ба яжсан зэршийг шалгаач. Баттулга гээд намынхан улайрчих юм. Баттулгаар туг тахиад оорсдоо цэвэр улдэх гээд ухчих юм.
2022-12-19
Зочин:
Баттулгатай хамт хурэлсуг данх . Оюунэрдэнэ . Занданшатар нар хамт шалгуулж хэрэг хулээх естой
2022-12-19
Зочин:
Энэ хүн Монгол улсыг ард түмэнтэй нь юутай хээтэй нь сэгсэрчээд юу ч болоогүй юм шиг дуу аялаад хилээр алхаад гараад явчиж байгаам уу? Тэгээд АТГ, хүчний байгууллагууд нь зүгээр л ёслоол хилээр гаргачихаж байгаам уу..?ккк. Бид яг ямар нийгэм байгуулаад, ямар хүмүүсээр удирдуулаад байгаам бээ? Энэ хүний идсэн уусан, хулгай луйвар, эх орноосоо урвасан, эдийн засгийг сүйтгэсэн, ард түмнээ хохироосон г.м хорлон сүйтгэх ажиллагаа ой тойнд багтахгүй байна. Эрх зүйт төр, ёс жудаг, хөгжил дэвшил, эх орон, тусгаар тогтнол.. үнэ цэнэтэй бүгдийг уландаа гишгэсэн, тэр ч бүү хэл төрийн тэргүүн болж тоглосон.. зүгээр л мафийн толгойлогч, эх орноосоо урвагч биш үү? Ингээл явуулчих байсиймуу?
2022-12-19
Bayangol zochid buudliin gadaa horchin horlogching hamgaalaad zogsoj baisan buhchuudiin zurgiig harsan uu? Hulgaichiig hamgaalsan hun uudluhgui ee gej.
2022-12-19
Иргэн:
Элбэгдорж барих гэж Баянгол буудлын дэргэд бөөн юм болоод чадаагүй. 2-дахь дээрэээ хулгайч чинь зугатачихаж. Баригдана даа баригдана өмхий новш.
2022-12-19
Bayangol zochid buudliin gadaa horchin horlogching hamgaalaad zogsoj baisan buhchuudiin zurgiig harsan uu? Hulgaichiig hamgaalsan hun uudluhgui ee gej.
МАН-ханаа цэвэр гаргахын тулд ардчилалын хэдийг л гүтгэж барьж хорих гээд л дайрцгааж л байгаа даа.Уг нь наад Баттулга чинь тэр нүүрсний мафитай ямарч хамаагүй,нүүрсний наймаа олборлолтод оролцож яваагүй хүн гэдгийг нь мэднэ, МАН-н хэд гээд энэ улсыг ёстой цөлмөж байгаа дарга нар цэвэр гарах л юм байналдаа
2022-12-19
MOHГОЛИН ТУРИИН УНЭН НУР ЦАРАИ АТГ ОЛЖ ИР
2022-12-19
зочин:
Экс ерөнхийлөгч Энхбаярын оймстой нь гар хөлийг нь гозгонуулаад бариад явсан шигээ барих байсан юм!!!
2022-12-19
ТА ГАР ӨӨРСДӨӨ ЭНЭ ХУЛГАЙЧ НАРАА ЗУГТАХ БОЛОМЖООР ХАНГААД БАЙГАА БУС УУ
2022-12-19
Dashdavaa gaviyat udej gargaj ugsun bhdaa gaviyat huulich tsol tuunees absan hun odoo uur yahab dee eshul gaviyat huulich tsoloo ter zarligaa huchingui bolguulj turiin ordond engereesee tailj yosloliin alband uguh bolob uu aan
2022-12-19
Zochin:
Хурцыг явуулаа ч хулгайлаад л аваад ирнэ дээ
2022-12-19