The Economist сэтгүүл оны онцлох орноор Украиныг нэрлэлээ
2022-12-21

Улирч буй онд дэлхий дахинд өрнөсөн олон үйл явдлын дундаас Оросын өдүүлсэн дайн гол үйл явдалд тооцогдож байгаа юм. Тиймдээ ч дэлхийн хэвлэлүүд оны онцлох хүн шалгаруулахдаа Оросын түрэмгийллийг сөрөн зогсож буй Украины ард түмний удирдагч Зеленскийг онцолсоор байна. 

 

Энэ удаад Британийн The Economist сэтгүүл Украин улсыг оны онцлох орноор нэрлэжээ. Оны онцлох орныг сонгоход хэцүү байдаг ч энэ онд "сонголт ойлгомжтой байсан, энэ нь гагцхүү Украин" хэмээн сэтгүүлийн редакц онцолжээ. 

 

"Бид өмнөх 12 сарын турштид хамгийн сайн үр дүнд хүрсэн орныг оны онцлохоор нэрлэдэг. Тиймээс Украиныг сонгосон ч хачирхалтай сонголт мэт санагдаж мэдэх юм, учир нь Владимир Путин энэ орон руу үндэслэлгүйгээр довтолсны дараа украинчуудын амьдрал доройтсон" хэмээн The Economist сэтгүүл онцолсон байна.

 

Хэдий амьдрал нь доройтсон ч Украины оршин суугчид энэ жил баатарлаг, тэвчээртэй занг харуулж чадсаныг цохон тэмдэглэжээ.

 

"Худлыг илчилж, алан хядлагыг сөрөн зогсож болдог гэдгийг украинчууд харуулсан. Тэдний тэмцэл дуусах болоогүй л байна. Гэхдээ 2022 онд тэдний харуулсан үлгэр жишээтэй эн тэнцэхүйц зүйл үгүй" хэмээн The Economist сэтгүүл онцолсон байна.

 

Энэ сэтгүүл оны онцлох орныг 2013 оноос эхлэн нэрлэж байгаа юм. The Economist сэтгүүлийн оны онцлох орноор Мьянмар, Франц, Армени зэрэг орнууд тодорч байсан бол 2021 онд Итали улсыг энэ сэтгүүлийнхэн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тун удахгүй Украйн нь цэцэглээд Орос нь сүйрээд явчихана тодорхой. Оросууд маш ширүүнээр энгийн иргэдрүү дайрч байгааг нь украйны ард олон нь тэсээд өвөлийг л давчихад хүчирхэг арми нь байж байхад болно. Орос одоо гаднаа гчл цалаас цаашгүй, доторооо бол нурж унах дөхцөн найдваргүй хорхойдоо идэгдсэн мод л байна
2022-12-21