Сон Хён Мин, Ким Го Ын нар үерхэж байгаа гэх цуурхалд "BH" агентлаг хариу өгчээ
2022-12-21

Өчигдөр жүжигчин  Ким Го Ын болон хөл бөмбөгчин Сон Хён Мин нар болзож байгаа тухай мэдээлэл цахим хуудсуудаар тархаад байсан. Тус цуурхлын шалтгаан нь Ким Го Ын хаалттай инстаграмаараа тамирчин Хён Мин-г дагасантай холбоотой гэнэ. Уг мэдээ гарсны дараагаар жүжигчин Ким Го Ын-ийн харьяалагддаг "BH Entertainment" агентлаг уг хоёр алдартнуудыг болзож байсныг эрс үгүйсгэжээ.


BH Entertainment, "Үерхсэн тухай цуу яриа бол огт худлаа. Ким Гён иргэнийхээ хувиар Сон Хён Минд дэмжлэг үзүүлсэн. Тэр хоёр бие биенээ ч мэдэхгүй" гэж мэдэгджээ.


Энэ хооронд Ким Го Ын 'Hero' киногоо сурталчлахаар завгүй байгаа бол Сон Хён Мин Лондонд, "Tottenham Hotspur FC" багийнхантайгаа бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж. 

 

 

Жүжигчин Ким Го Ын 1991 онд төрсөн 31 настай. 2012 онд “A Muse” гэх кинонд тоглосноор жүжигчний гараагаа эхлэж байв. Түүнээс хойш “Cheese in the trap, Goblin, The King, Yumi’s Cells” зэрэг олон хит драманд тогложээ. Хөлбөмбөгийн тамирчин Сон Хён Миний хувьд 1992 онд төрсөн 30 настай. Энэ жил болсон “2022 World Cup”-д Солонгос улсаа төлөөлөн орсон.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene hend heregtei medee ve
2022-12-24