Хатан хаан II Екатеринагийн алтан тамгыг 28 мянган доллараар худалджээ
2022-12-22

Оросын хатан хаан II Екатеринагийн алтан тамгыг Их Британид дуудлага худалдаагаар 28 мянган доллараар худалджээ. Энэ талаар  Daily Mail сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дуудлагаар худалдсан алтан тамга 1780-аад оны үеийнх бөгөөд Оросын эзэн хааны ордонд албан ёсны тамга болгон ашиглаж байсан гэнэ. Тухайн үед Чарльз Браун гэх хүн урлаж байсан энэ тамган дээр арслан, морь дүрслэгджээ.

 

Оросын хатан хааны ашиглаж байсан алтан тамгыг Лондонд амьдарч байсан худалдаачны гэр бүлийн гишүүн Англид хүргэсэн гэх мэдээлэл байдаг аж. Тамгыг Hartley Auctions дуудлага худалдаагаар худалдсан бөгөөд алтан тамгын эзэн болсон хүний талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батэр:
Мэдсэн бол авах байж!! Монголын түүх энэ хатны гараар их өөрчлөгдсөн дөө
2022-12-23