Японд цас их орсны улмаас гурван хүн амиа алджээ
2022-12-22

Японы Ниигата мужид цас их орсны улмаас олон хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэний дээр гурван хүн нас баржээ. Kyodo агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн сүүл, энэ долоо хоногийн эхээр цас ихээр орж, халтиргаа гулгаа үүссэний дээр зам дээр олон машин мөргөлдөж, ихээхэн түгжрэл ч үүссэн байна. 

 

Цас их орсны улмаас Ниигита мужид гурван хүн амиа алдаж, 23 хүн бэртжээ. Тэдний ихэнх нь цас цэвэрлэж байхдаа унаж, бэртсэн өндөр настнууд байсан гэнэ. 

 

Цаг уурын таагүй нөхцөл байдлын улмаас цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарч, Ниигата мужид 4,3 мянган өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Япон даяар үргэлжлэн орсон цасны улмаас зарим газарт цасан бүрхүүл 1-2 метр хүрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин