Ши Жинпинь Дмитрий Медведев нар Бээжинд уулзжээ
2022-12-22

БНХАУ-ын дарга Ши Жинпинь лхагва гарагт Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевтэй уулзжээ. Тэдний хэлэлцээр Бээжин дэх төрийн ордонд болсон гэж Хятадын Төв телевиз мэдээлсэн байна. 

 

Уулзалтын үеэр Ши Жинпинь үг хэлэхдээ Хятад улс "Орос, Хятадын харилцааны хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ" гэж найдаж байгаагаа илэрхийлсэн гэнэ. Харин олон улсын асуудлаар, тэр дундаа Украины хямралын сэдвээр ярилцахдаа энэ асуудал дээр Хятад улс үргэлж хараат бус, тодорхой байр суурьтай байсаар ирсний дээр талуудыг энхийн хэлцэлд уриалсаар байгааг Ши Жинпинь цохон тэмдэглэжээ.

 

Цаашлаад сөргөлдөгч талууд олон талт хэлэлцээ хийж, аюулгүй байдлын асуудлыг улс төрийн замаар шийдэж чадна гэдэгт итгэж байгаагаа БНХАУ-ын дарга илэрхийлсэн байна. Медведев Ши Жинпиньд талархал илэрхийлээд Путиний илгээлтийг дамжуулжээ. Медведев Коммунист намын урилгаар Бээжинд айлчилсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ruth:
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23