КОВИД-19: Сүүлийн 24 цагт 48 тохиолдол батлагдлаа

img

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 48 шинэ тохиолдол батлагдлаа. Үүний 15 нь Улаанбаатарт, 33 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,266  боллоо.

 


Батлагдсан тохиолдлын 560 233 (55.6%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 9 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 45 хүн хэвтэн эмчлүүлж байна.


Халдвар бүртгэгдсэн аймгууд:


Говьсүмбэр аймагт- 1


Өвөрхангай аймагт- 4


Архангай аймагт- 1


Увс аймагт- 4


Ховд аймагт-6


Сэлэнгэ аймагт-1


Өмнөговь аймагт- 16 хүнээс халдвар илэрлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хилээ хаамаар юм байна даа энэ мэдээ үнэн бол хэцүүдэх юм байна хятадгүй болох л байлгүй эрүүл байж байвал
2022-12-28