Энэтхэгт коронавирусийн дэгдэлтийн улмаас амны хаалт зүүх журам дахин үйлчилж эхэллээ
2022-12-23

Хятадад коронавирусийн халдвар дахин хүчтэй дэгдсэнтэй холбоотойгоор Энэтхэгийн эрх баригчид иргэддээ коронавирусээс хамгаалах хязгаарлалтын арга хэмжээний талаар сануулж, уриалга гаргажээ. 

 

Индиа Таймс сонины мэдээлснээр, Энэтхэгийн засгийн газар иргэдэд хандан амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барих, хувийн ариун цэврийг сахих, вакцины нэмэлт тун тариулахыг уриалсан байна. Хэдийгээр Энэтхэгт өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурч байгаа ч халдварын нөхцөл байдал хүнд байгаа Хятадаас вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс болгоомжлон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ.

 

Үүнтэй холбоотойгоор, энэ долоо хоногоос эхлэн Энэтхэгийн олон улсын нисэх буудлууд дээр зорчигчдоос түүврийн аргаар коронавирусийн шинжилгээ авч эхэлсэн байна. Гэхдээ агаарын тээвэрлэлтийн журамд өөрчлөлт оруулсан талаарх мэдээлэл одоогоор гараагүй байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин