ОХУ Украины тавьсан нөхцөлөөр хэлэлцээ хийхгүй
2022-12-26

ОХУ "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украины нутаг дэвсгэррүү халдаж, өнөөгийн дайн эхлээд 10 сар өнгөрч байна. Сөргөлдөөн эхэлснээс хойш дөрөв дэх өдөр нь буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр талууд хэлэлцээрийн эхний шатыг эхлүүлж, цаашлаад гуравдугаар сард Турк улсад хэлэлцээ хийсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй, дайн үргэлжилсээр байгаа юм. Украин, ОХУ-ын хэлэлцээ сэргэх талаарх яриа үе үе гардаг ч аль аль тал нь болзол тулгасаар өдийг хүрсэн. Талууд нэгнийхээ болзлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтайгаар хэлэлцээ хийхээс татгалзсаар байгаа бөгөөд энэ удаад ч  Оросын тал Украины болзлыг хүлээж авахгүй гэж мэдэгджээ. 

 

Тодруулбал, Орос улс Украинтай хэлэлцээ хийхээс татгалзаагүй, гэхдээ Украины тавьсан нөхцөлөөр хэлэлцээ хийхгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Михаил Галузин мэдэгдсэнийг Коммерсант агентлаг дамжууллаа. Түүний өгүүлснээр, "Киев болон түүний барууны зааварлагчид хямралыг шийдэх урт хугацааны улс төр, дипломат шийдэлд бэлэн байгаа эсэх"-ээс бүх зүйл хамаарах гэнэ. 

 

"Орос улс хэдийгээр хэлэлцээ, сөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдэх хувилбарыг үгүйсгээгүй ч Украины удирдлагын тавьж буй нөхцөлөөр бид хэлэлцэх бодолгүй байна" хэмээн Галузин мэдэгджээ. 

 

Түүнчлэн, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөг байж болшгүй хэмээн нэрлэсэн байна. Түүний үзэж байгаагаар "зул сарын баяр гэхэд Украины нутгаас Оросын цэргүүдийг гаргах" нь утгагүй асуудал гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
yaaj ch setgeheeree ingeed baidag yum boldoo.
2022-12-27
хха пүтин шалдаа буугаагүй л байна даа одоо тэгвэл москваг бөмбөгдөх хэрэгтэй оросыг тойруулж цөмийн шумбагч байршуулж байгаад бөмбөгдөх ёстой, хэрвээ орк халзайдаа улаан кноп руу гар нь сарвайдаг л юм бол пункерт нь ясыг хайлуулах хэрэгтэй
2022-12-26
yaaj ch setgeheeree ingeed baidag yum boldoo.
хоцрогдсон орк байна даа чаавас чам шиг шаарнууд хойд солонгос руу явбал таарана
2022-12-26
Хн:
Украйн буюу хязгаар нутгийг хэн бий болгосон бэ? Хэн тусгаар улс болгосон бэ?? Орос!! Тийм байхад дайсантай нь нийлээд сөргөлдөөд байвал ташуур өгөх нь тэдний хувьд зөв!!!олон зуун жилийн турш ийм бодлого баримталж,өргөжиж хүчирхэгжсээр ирсэн... Үүнд өнөөдрийн хоолоо яая гэж байж,мөн маргаашийн тусгаар байх уу үгүй юу гэдгээ мэдэхгүй энэ цагийн монголчууд чухам цэцэрхэх хэрэг үгүй шүү.
2022-12-26
хоцрогдсон орк байна даа чаавас чам шиг шаарнууд хойд солонгос руу явбал таарана
Зочин:
Хогын Путин сүйрэх болно.
2022-12-26
zo:
tegvel dainii tulbur tuluh bur hund nuhtsul tulgasan gereend orno doo. tiam tohioldold ohu zadral nuurlene.
2022-12-26
Энэ дайнд ганц путин ч буруутай биш, түүнийг дэмждэг оросууд бүр их буруутай. Хөршүүдээ өөрийн үгээр байлгах гэсэн санаа нь цусанд нь буй. Тиймдээ ч хамгийн газар нутгыг булаан эзэлж эзэнт гүрнийг бий болгосон. Задрах эхлэлээ нэгэнт тавьжээ
2022-12-26