Хөшигийн хөндийд байгуулагдах Казино монголчуудад үйлчлэхгүй
2022-12-26

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт тааварт тоглоомын тухай хуулийн төслийг өнөөдөр /2022.12.26/  УИХ-ын даргад өргөн барилаа. Хуулийн төслүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөв.

 

 

Тэрбээр “Монгол Улсын эрхзүйн тогтолцоонд шинэ, содон түүх байдаг. УИХ 1998 онд Казиногийн тухай хуулийн баталж, гаргаж байсан. Харамсалтай нь тухайн үед үүссэн нөхцөл байдал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж,  тухайн хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгож байсан түүх бий. Казино дэлхийн олон орны цэнгээнд аялал жуулчлалын хөтөлбөрт ордог.  Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа Монгол Улс Казиногийн хуулийг баталж, аялал жуулчлалын нэг урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

 

Дэлхийд морин бооцоот уралдааны ашгийн болон ашгийн бус гэсэн хоёр төрөл байдаг. Бид ашгийн бус буюу Хонконгийн хууль эрхзүйд суурилж, Морин бооцоот уралдааны хуулийг боловсруулж, өргөн мэдүүллээ. Бид хэдийгээр нүүдэлчин, морьтны удам ч сонгодог морин уралдаан манайд орж ирээгүй. Бусад улс орнуудад сонгодог морин уралдааны соёл өндөр хөгжсөн байдаг. Тиймээс бид аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгохоос гадна залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгохоор морин бооцоот уралдааны хуулийг боловсрууллаа.

 

Манай улсад сугалгаа, төлбөрт тааварт тоглоом, бооцоот тоглоом хуулиар зохицуулагдаагүй байдаг. Сүүлийн үед залуус онлайн казинод донтож байгаа талаар эцэг эхчүүдээс гомдол их ирж байгаа. Тиймээс дотооддоо бооцоот уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна сугалаа, бусад төлбөрт тааварт тоглоомын харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж хуулийн төслүүдийг товч танилцууллаа.

 

Казиногийн хуулийн эдийн засгийн үр өгөөж:

 

-Монгол Улсын Засгийн газарт 300 саяас дээш $-ын бодит хөрөнгө оруулалт оруулж ирсэн болон оруулахаа илэрхийлж, барьцаа дэнчингээ байршуулсан ААН-д казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно.

 

-Казиногийн өдөр тутмын орлогын 40 хувийг орлогын албан татвар болгон хурааж авна.

 

-Казиногийн ширээний 50 хувь нь 30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжинэ.

 

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулагдах Казиногийн цогцолборт монгол иргэд үйлчлүүлэх боломжгүй байхаар хуулийн зохицуулалт хийжээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Улныхан дуугүй байсан нь дээр шүү ойлгохгүй байж...
2022-12-27
Melissa levy:
I lost my Job few months ago,my wife left me ,could not get income for my family, things was so tough and I couldn't get anything for my children, not until a met a recommendation on a page writing how Mr Bernie Wilfred helped a lady in getting a huge amount of profit every 6 working days on trading with his management on the cryptocurrency Market, to be honest I never believe it but I took the risk to take a loan of $1000. and I contacted him unbelievable and I was so happy I earn $12,500 in 6 working days, the most joy is that I can now take care of my family I don't know how to appreciate your good work Mr. Bernie Doran God will continue to bless you for being a life saver I have no way to appreciate you than to tell people about your good services.
For a perfect investment and good strategies contact Mr Bernie Doran via WhatsApp :+1(424)285-0682 or Telegram : @Bernie_fx or Gmail : Bernie.doranfx01@gmail.com
2022-12-27
Иргэн:
Зөв өө, монголчууд бид казинод орох эрхгүй байсан нь дээр. Казинод хожих боломж 100:1. Иймээс бүү тогло, мөнгөө бүү алд, сонгосон ажлаа хийгээд амьдралаа аваад явсан нь дээр гэж байгаа юм аа, үнэхээр тоглох гээд мөнгөө үрмээр санагдаад байвал Лас Вегас, эсвэл Солонгос, Сингапур байж байна, тийшээгээ яваад тоглоно биз ээ, монгол хүн орж болохгүйг 1000% дэмжиж байна.
2022-12-27
ds:
uund adaglaad 5 odtoi zochid buudal bh heregtei gehdee UB. bayngol shig bish , jinhene OU.d batlagdsan 5 odtoi bh yostoi !
2022-12-27
Зочин:
Энэ мал яаж сэтгэж байна,гадный хөрөнгө оруулагч 300сая $ хэнээс олж авах гэж эрээний хужаа,улаан үүдийн буриад,эсвэл УБ байгаа цөөхөн элчингүүдээс олж ав гэж байгаа юм уу? Макаоа чамд томдоно,чи ойлгохгүй зүгээр л Камбоажид очоод казино,ямар зарчимаар ажиллаж байгааг харчих, монгол хүн толож наадаж болдоггүй юм уу төлгөн коммунистуудаа.
2022-12-26
Улныхан дуугүй байсан нь дээр шүү ойлгохгүй байж...
ард:
зөв энэ ил цагаандаа гарсан казиног хуулиин дагуц болгожээж монголд хэрэгтэй
2022-12-26
Хүрэлсүх,Занданшатар хоёр орж болно.
2022-12-26
Монгол хүн нохой 2-с бусад нь орж болно.
2022-12-26