БНХАУ жуулчдыг тусгаарлах журмаа цуцална
2022-12-27

Хятад улс гурван жилийн өмнө, цар тахал эхлэх үеэр л тус улсыг зорьж гадаад орноос ирсэн зорчигчдыг тусгаарлах журам нэвтрүүлж байв. Харин ирэх сарын эхээр энэ журмыг цуцлахаар болсон бөгөөд энэ нь 12 дугаар сарын эхээр эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн дараа тэг ковид бодлогоо аажмаар цуцлах ээлжит алхам болж байна. 

 

Forbes сэтгүүлийн мэдээлснээр, Хятадыг зорьсон аялагчдыг заавал тусгаарладаг журмыг нэгдүгээр сараас цуцална гэж Хятадын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ. Тусгаарлах журмыг 2020 оны эхээр нэвтгрүүлж байв. Энэ журмыг нэвтгрүүлснээр Хятадад очсон хүмүүс эхлээд төвлөрсөн тусгаарлалтын төвд гурван долоо хоног тусгаарлагдаж байлаа.

 

Хожим нь энэ хугацааг шат дараатайгаар багасгаж, хамгийн сүүлд 2022 оны намар гаргасан журмаар Хятадад очсон хүмүүс төвлөрсөн тусгаарлалтын төвд тав хоног, дараа нь гэртээ гурав хоног тусгаарлагдах ёстой байв. 

 

Харин 2023 оны нэгдүгээр сарын наймны өдрөөс эхлэн тусгаарлалтын журам цуцлагдаж, Хятадыг зорих хүмүүс явахаасаа өмнө 48 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байхад л болох гэнэ. Түүнчлэн БНХАУ COVID-19-ийг халдварт өвчний А зэрэглэлээс (shuud.mn: энэ ангилалд тарваган тахал, булчин задрах тахал зэрэг аюулт өвчнүүд багтдаг) Б зэрэглэлд шилжүүлсэн бөгөөд коронавирусийн халдварт өвчин нь аюул багатай, аажмаар энгийн амьсгалын замын халдварт өвчин болон хувирч байгаа хэмээн онцолжээ. 

 

Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад руу зорчих журмыг хөнгөвчилсөн нь дотоодын аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэх боломжтой аж. Түүнчлэн тэг ковид бодлогыг сулруулсны ачаар Хятадын ДНБ таван хувиар нэмэгдэж магадгүй гэж эдийн засагчид онцолжээ.

 

Эргэн сануулахад, БНХАУ цар тахал эхэлснээс хойш л хатуу хөл хорио тавьж, бусад улс орнууд шинэ нөхцөлд дасан зохицож амьдарч эхэлсэн үед ч халдвар илэрсэн хот сууринг бүхэлд нь хааж, хатуу хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байлаа. Наад захын жишээ нь гэхэд л Шанхайн Диснейлендээр үйлчлүүлсэн хүнээс халдвар илэрмэгц цэнгэлдэх хүрээлэнг үйлчлүүлэгчдийн хамт хааж, нэг ч хүн гаргалгүй, бүх хүнээс шинжилгээ авч дуусах хүртэл хонон өнжин хорьж байсан зэргээр байж болох хамгийн хатуу арга хэмжээг авч байв. Мөн хотуудад халдвар илэрсэн нөхцөлд хот сууринг бүхэлд нь хааж, харуул хамгаалалт тавьсан нь эмгэнэлт үйл явдлыг араасаа дагуулж байсан юм.

 

Тухайлбал, 11 дүгээр сарын сүүлээр Үрүмч хотод хөл хорионы үеэр нэгэн орон сууцанд гал гарч, 10 хүн амиа алдсан бөгөөд хатуу хөл хорионы үеэр байраа цоожлуулсан иргэд гадагш гарч чадалгүй амиа алдсан нь хатуу хязгаарлалт тавьж буй эрх баригчдын буруу гэж нутгийн оршин суугчид үзсэн. Улмаар энэ байдалд бухимдсан оршин суугчид эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, улмаар өөр олон хотод зохион байгуулагчид, оюутан залуус ихээр нэгдэн, эрх чөлөө, ардчиллыг шаардан, Ши Жинпинийг огцрохыг ч уриалж байлаа. Хятадын томоохон хотуудад ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсний улмаас Хятадын эрх баригчид аажмаар хязгаарлалтаа цуцалж, тэг ковид бодлогыг сулруулахаар болсон юм.

 

Хатуу хязгаарлалтыг сулруулснаар, цаашид халдвар илэрсэн нөхцөлд хороолол, дүүрэг хот даяар биш харин тухайн байр, барилга, давхар, айл өрхийг тусгаарлахаар болж, бүх нийтийг шинжилгээнд хамруулахын оронд гагцхүү эрсдэлтэй бүлгийн хүмүүсээс шинжилгээ авахаар болсон. Ийнхүү хатуу хөл хориотой гурван жил орчмын нүүрийг үзсэн Хятад улс гэнэт л хорио цээрээ цуцалсан нь энэ хугацаанд сүргийн дархлаа тогтож амжаагүй хүн амын дунд халдвар хурдацтай тархах нөхцөлийг бүрдүүлсэн гэж шинжээчид үзэж байна.

 

Хятадад илэрч буй халдварын тоо хэдэн мянгаар хэмжигдэж байгаа гэж тус улсын албаны эх сурвалж мэдээлж байгаа бол үнэн хэрэгтээ хөл хорио цуцалснаас хойш энэ улсын хүн амын 18 хувь буюу 248 сая хүн 12 дугаар сард омикроны халдвар авсан гэж Блүмберг мэдээлж байлаа. БНХАУ  энэ байдлаараа хөл хориог эрчимтэй сулруулвал энэ өвөл тус улсын нэг сая орчим хүн ковидын улмаас нас барах эрсдэлтэй гэж Wigram Capital Advisor компани тооцоолсныг Ройтерс дамжуулж байв. 

 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Melissa levy:
I lost my Job few months ago,my wife left me ,could not get income for my family, things was so tough and I couldn't get anything for my children, not until a met a recommendation on a page writing how Mr Bernie Wilfred helped a lady in getting a huge amount of profit every 6 working days on trading with his management on the cryptocurrency Market, to be honest I never believe it but I took the risk to take a loan of $1000. and I contacted him unbelievable and I was so happy I earn $12,500 in 6 working days, the most joy is that I can now take care of my family I don't know how to appreciate your good work Mr. Bernie Doran God will continue to bless you for being a life saver I have no way to appreciate you than to tell people about your good services.
For a perfect investment and good strategies contact Mr Bernie Doran via WhatsApp :+1(424)285-0682 or Telegram : @Bernie_fx or Gmail : Bernie.doranfx01@gmail.com
2022-12-27