Ким Жон Ун ирэх онд батлан хамгаалахаа бэхжүүлэх зорилго тавьжээ
2022-12-28

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын хуралдааны үеэр 2023 онд батлан хамгаалахаа бэхжүүлэх зорилго тавьсан гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун хурлын үеэр илтгэл тавихдаа Солонгосын хойгт үүссэн "шинэ хүндрэлтэй нөхцөл байдал" болон өнөөгийн олон улсын улс төрийн нөхцөл байдлын талаар онцолсон аж. Улмаар үүссэн нөхцөл байдлыг өөрчлөхөд хариу болгон 2023 онд батлан хамгаалах хүчнээ бэхжүүлэх зорилгуудыг тодорхойлон, ирэх онд эдгээр зорилгодоо хүрэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатайг цохон тэмдэглэжээ.

 

Мөн энэ илтгэлдээ 2022 онд "социалист соёлыг бүтээн байгуулах, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн талбарт ихээхэн амжилтад хүрсэн жил байсан" хэмээн онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ бас өмнөд рүү дайн хийнэ байх оросыг дууриагаад
2022-12-28
er:
ard tumen ni ulsuj baihad rocket ju hiine
2022-12-28