КОВИД-19: Улсын хэмжээнд 22 халдвар шинээр бүртгэгдлээ
2022-12-28

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 22 тохиолдол батлагджээ. Үүний 9 нь Улаанбаатарт, 13 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1,007,422 боллоо. Улаанбаатар хот болон 9 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 21 хүн хэвтэн эмчлүүлж байна.


Коронавирусийн халдвар батлагдсан аймгууд:


Өмнөговь- 5


Баянхонгор- 3


Дорнод- 1


Увс- 1


Хэнтий- 3 тохиолдол батлагдсан байна. 


Иймд Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд түгээж байгаа билээ. Үүнд: 


Хүнтэй 1-2 метрээс багагүй зайнаас харилцах /Олон нийтийн газраар бүү яв. Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх- Дулаан хувцаслаж, даарахгүй байхыг зөвлөж байна.  Ингэснээр коронавирусийн халдвараас  өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна. 

Shuud.mn
Сонин хачин