Хөлбөмбөгийн домог тэнгэрт халив
2022-12-30

Бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогчид тооцогддог Пеле таалал төгсжээ. Тэрээр 82 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Пеле 

Английн шигшээ, "Манчестер Юнайтед"-ын ахлагч асан Бобби Чарльтон "Хөлбөмбөгийг Пелед зориулан бий болгосон" хэмээн нэгэнтээ өгүүлж байв. Үнэхээр ч спортын тайлбарлагч, хөгжөөн дэмжигчдийн хувьд Пеле хөлбөмбөгийг илэрхийлэх хамгийн тод томруун жишээ, түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч байв. Тэрээр тамирчин төдийгүй экологи, ядуусын амьдралыг сайжруулахын төлөө тэмцдэг олон нийтийн зүтгэлтэн байв.

Пеле гэдгээрээ дэлхийд алдаршсан түүний бүтэн нэр Эдсон Арантис ду Насименту. 1940 онд түүнийг төрөхөөс өмнөхөн гэр нь анх удаа л гэрэл цахилгаантай болсон аав ээж нь "цахилгааны хаан" гэгддэг Америкийн зохион бүтээгч Томас Эдисоны нэрийг хүүдээ өгчээ. Харин Пеле гэдэг нэрийг сургуулийнхан нь өгсөн бөгөөд тэд болон Пеле өөрөө ч энэ нэрний утгыг мэддэггүй байсан гэх. Гэхдээ л энэ хоч түүнд таалагдаж, насан туршид нь сая сая хүн түүнийг гагцхүү энэ нэрээр нь дуудах болсон юм.

Бага наснаасаа л бөмбөг хөөсөн Пелег 1956 онд 15 настайд нь дасгалжуулагч Валдемар де Брито "Сантос" мэргэжлийн клубт урьж, энэ клубийн захиралд Пеле дэлхийн шилдэг тоглогч болно гэж хэлсэн гэдэг. Тэр алдсангүй.

Ингээд жилийн дараа Пеле "Сантос"-ын үндсэн бүрэлдэхүүнд багтаж, тоглолтын үеэр хамгийн эхний гоол хийсэн бол улирлын төгсгөлд Бразилын хөлбөмбөгийн лигийн шилдэг довтлогч болжээ. Харин үүнээс 10 сарын дараа түүнийг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулав. 

Пелегийн анхны олон улсын тоглолт Рио-де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Бразил, Аргентины хооронд болсон тоглолт 1:2 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд бразилчуудын хийсэн цорын ганц гоолын эзэн нь Пеле байв. Тэрбээр энэ амжилтаараа үндэсний шигшээ багийн тоглолтод гоол оруулсан, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болжээ. 

1958 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохын даваан дээр Пеле өвдгөө гэмтээсэн тул багийн удирдлагууд түүнийг тэмцээнд авч явахыг хүссэнгүй. Харин багийнх нь нөхөд удирдлагуудаа ятгаж дөнгөжээ. Ингээд дэлхийн цомын анхны тэмцээнд Пеле ЗХУ-ын багийн эсрэг тоглосон байна.

ДАШТ-ийн шөвгийн наймд Уэльсийн шигшээгийн эсрэг Пеле тоглож, дахин нэг дээд амжилт тогтоожээ. Энэ удаад тэрээр ДАШТ-ий түүхэнд гоол оруулсан хамгийн залуу хөлбөмбөгчин болов. Дэлхийд нэрээ мандуулсан Пеле үүнээс хойш олон дээд амжилтын эзэн болсон бөгөөд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд орж тоглон, дэлхийн аварга гурвантаа болсон дэлхийн цорын ганц хөлбөмбөгчин юм. 1969 онд Пеле мэргэжлийн карьер дахь 1000 дахь гоолоо оруулжээ. 

Тэрээр мэргэжлийн карьертаа 1363 тоглолтод оролцон 1281 гоол хийсэн нь дэлхийн дээд амжилтад тооцогддог. Тиймдээ ч түүнийг талбайгаас гоол оруулалгүй явдаггүй тоглогч хэмээн нэрлэдэг юм. 1999 онд Олон улсын олимпын хороо Пелег түүхэн дэх аугаа тамирчин гэж нэрлэсэн бол FIFA түүнийг ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин, бүх цаг үеийн дэлхийн бэлгэдэл шигшээ багийн гишүүн хэмээн зарлаж байлаа. Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хамгийн сүүлд 1971 оны долдугаар сарын 18-ны өдөр болсон бол "Сантос"-ын бүрэлдэхүүнд хамгийн сүүлд 1974 онд тогложээ.

Сайд, элч, дэлхийн брэнд

Хөлбөмбөг мэдэхгүй хүн ч Пелегийн нэрийг мэддэг. Дэлхийн хүн бүрийн мэддэг болсон Пеле спортоос явсныхаа дараа нэрээ худалдааны тэмдэгт болгосон юм. Нэгэнтээ тэрээр "дэлхий дээр Иисүс, Кока-Кола, Пеле гэсэн ердөө гуравхан аугаа брэнд байдаг" хэмээн хошигнож байв. Тэр өөрийгөө дөвийлгөсөнгүй, үнэхээр л түүний нэр брэнд болон танигдсан юм.

1990-ээд онд тэрээр байгаль орчны асуудлаарх НҮБ-ын элч, ЮНЕСКО-ийн сайн үйлсийн элч, 1995-1998 онд Бразилийн Спортын сайдын алба хашиж, хөлбөмбөг дэх авилгатай тэмцэхийг хичээж байв. 

1981 онд тэрээр Сильвестер Сталлоне, Майкл Кейн нарын хамт "Ялалт руу" хэмээх Холливудийн кинонд тогложээ. Пеле олон нийтийн ажилд идэвхтэй байсан нь Рио-де-Жанейро хот 2016 оны олимпыг зохион байгуулахаар болсонд багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. 

Пеле гурвантаа гэрлэж, таван хүүхэдтэй болжээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр мэс засалд орж, тэргэнцэртэй явдаг болсон ч хүн төрөлхтөн түүнийг хөлбөмбөгийн талбай дээр эрч хүчтэй гүйж, ялалт байгуулдгаар нь л санадаг юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
BLANK ATM CARD:
АТМ ХООСОН КАРТаар баяжих, Whatsapp: +18033921735 Би дэлхийн аль ч АТМ машинаас мөнгө авах боломжтой Dark Web хоосон АТМ картуудын талаар гэрчлэхийг хүсч байна. Би өмнө нь маш ядуу байсан, ажилгүй байсан. Dark Web Cyber хакерууд тэдэнд АТМ хоосон карт илгээж, түүгээрээ ямар ч АТМ машинд мөнгө цуглуулж, баяждаг тухай маш олон гэрчлэлийг би харсан. {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} Би ч бас тэдэнд имэйл илгээхэд тэд надад хоосон ATM карт илгээсэн. Би үүнийг 500,000 доллар авахад ашигласан. өдөрт дээд тал нь 5,000 ам.доллар татах. Dark Web ядууст туслахын тулд картыг тарааж байна. Автомат горимд ажилладаг АТМ программчлагдсан картыг ашиглан ямар ч АТМ машинаас шууд мөнгө хакердаж, аваарай. Та мөн доорх үйлчилгээний талаар тэдэнтэй холбогдож болно * Western Union/MoneyGram шилжүүлэг * Банкны шилжүүлэг * PayPal / Skrill шилжүүлэг * Крипто олборлолт * CashApp шилжүүлэг * Bitcoin зээл * Хулгайлагдсан/Алга болсон крипто/сан/хөрөнгө сэргээх Имэйл: darkwebonlinehackers@gmail.com Мессеж, дуудлага эсвэл WhatsApp: +18033921735 Вэб сайт: https://darkwebonlinehackers.com
2023-01-02