Эхний 100 шинэ автобус ирэх пүрэв гаригт ирэх учиртай
2023-01-02

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2023 оноос эхлэн бүрэн шинэчлэх зорилгыг Засгийн газар тавиад буй. Нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 900 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Гэвч нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй, парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2023 оны төсөвт 339 тэрбум төгрөг тусгаж, нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийхээр төлөвлөөд байна.

 

 

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөө ёсоор эхний 100 шинэ автобус 2023 оны 01 дүгээр сарын 05-д ирэх учиртай. Дараагийн ээлжийн 124 автобусыг 02 дугаар сарын эхээр оруулж ирэхээр төлөвлөөд байна. 

 

Хил гааль, хөрөнгө санхүү, төрийн ажлын үйл явцаас шалтгаалан хойшлохгүй бол нийслэлчүүд энэ сард шинэ автобусаар зорчих боломжтой болно.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
70 80 аад онд гаднаас дандаа шинэ бараа шинэ автуус шинэ машин авдаг байсан чинь одоо дандаа хуучин хог авдаг болсон яасан өрөвдөлтэй юм заваан юм
2023-01-02
За та нар ядаж Япон Солонгос автобус аваачээ....
2023-01-02
За овоодоо автобусаар зорчоод байвал түгжрэл багасах байхдаа .
2023-01-02