АНУ-д шинэ оны баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү гэмт этгээд гал нээжээ
2023-01-02

Америкийн Алабама мужийн Мобил хотод зэвсэглэсэн этгээд баяр тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээсэн хэрэг гарчээ. Энэ талаар орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэнийг CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Мобил хотын талбай дээр шинэ оны баяр тэмдэглэхээр цугласан олон руу зэвсэглэсэн этгээд гал нээсэн байна. Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн шархаджээ. Хэрэг үйлдсэн хүнийг баривчилсан, гэмт хэргийн сэдэл одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. 

 

Түүнчлэн шинэ жилийн баярын үеэр Нью-Йорк хотод нэгэн эр цагдаагийнхан руу халдсан байна. Хэрэг үйлдсэн этгээд нь 19 настай залуу байсан бөгөөд тэрбээр хоёр офицерийг шархдуулсныхаа дараа баривчлагдах үедээ мөрөн тус газартаа буудуулан шархаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин