Ж.Батбаяр: Өнгөрсөн хоёр хоногт агаарын бохирдол хамгийн их байлаа
2023-01-02

Агаар орчны бохирдолтой холбоотой, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн байранд мэдээлэл хийлээ.

 

 

 ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр "Дулааны энерги гаргаж авахын тулд технологиос ялгарч байгаа ялгарал бол агаарын бохирдолын эх үүсвэр. Цахилгаан станцууд, гэр хорооллын яндан, авто тээврийн хэрэгсэл, газрын гадаргын тоосонцор гэх мэт хүчин зүйлийн Улаанбаатар хотын агаарын бохирдлын агууламж ихсэхэд нөлөөлдөг хэмжигдэхүүн юм. Энэ жилийн хувьд хүйтний улирал эхэлсэн 10 дугаар сараас хойш чанар "бага бохирдолтой" гэсэн төвшинд байсан. Харин өнгөрсөн хоёр хоногт Улаанбаатар дахь агаар мандлын урвуу процесс явагдлаа. Энэ бол Улаанбаатар хотын физик газар зүйн онцлогтой холбоотой.  

 

Тодруулбал, хүйтний улирал эхлэхэд их даралтын орон тогтож, агаар мандлын урвуу процесс явагддаг. Агаар орчин маш тогтуун үед Улаанбаатар хотод хүйтэн агаарын массын тунаралын процесс явагддаг. Энэ нь температурын урвуу процесс. Газрын гадаргаас дээш 100 метр тутамд 0,06 хэмээр буурч байдаг процесс нь эсрэгээрээ газрын гадаргадаа хүйтэн агаарын масс гарч ирэхээр Улаанбаатар хотын хонхорхойд агаарын бохирдлын өтгөрөл, бөөгнөрөл бий болж байгаа процесс. Энэ нь гэр хорооллын болон үйлдвэрийн бохирдол дээр нэмэгдсэн байгаль цаг уурын хүчин зүйл. Өнгөрсөн хоёр хоног энэ жилийн хамгийн их агаарын бохирдолтой өндөр байсан өдөр байлаа" гэсэн юм. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Ойрын жилүүдэд цахилгааны болон хийн түлш хэрэглэж, ямар нэг төрлийн нүүрс түлдгийг болиулах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Сайжруулсан түлш гэж ямар ч үр дүнгүй, мөнгөний гарлага гэдэг нь ойлгогдож байгаа юм биш үү? Цахилгаанжих, байгалийн нөхөн сэргээгддэг эрчим хүчний эх үүсвэрүүд л хэрэгтэй байна. Атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Нар, саохиа ашмглая л аа.
2023-01-02