Украин Орост эзлэгдсэн нутгийнхаа 40 хувийг чөлөөлжээ
2023-01-03

Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Валерий Залужный 2022 оны үр дүнг тайлагнажээ. Түүний мэдэгдсэнээр, дайн эхэлснээс хойших 10 сарын хугацаанд Украин улс Орос түрэмгийллээ эхлэхээс өмнө болон дараа нь эзэлсэн нутгийн 28 хувийг чөлөөлж чадсан гэнэ. Үүнд Крым, Донецк, Луганскийн эзлэгдсэн нутгууд ч багтаж байгаа аж. 

 

Сүүлийн саруудад Украины Зэвсэгт хүчин улсынхаа 40 мянган квадрат километр нутаг буюу Орос улс 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш эзэлсэн нутгийн 40 хувийг чөлөөлсөн гэж Валерий Залужный мэдэгдлээ. Одоогоор фронтын шугам 4000 км орчимд хуурай газраар үргэлжилж байгаа бол 1500 км газарт байлдааны ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа аж.

 

Түүнчлэн дайн эхэлснээс хойш 600 мянга гаруй энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлж, хоёр сая гаруй хүмүүнлэгийн ачааг хүргэж, ард иргэдэд хуваарилсан гэж Залужный онцолжээ. Мөн 1300 га газрыг тэсрэх аюултай төхөөрөмжөөс цэвэрлэж, 41 мянган тэсрэх төхөөрөмжийг устгасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
НАТО зөвхөн зэвсэгийн тусламж үзүүлж бгаа орк оо.Хэрэв нато орвол иванууд дуусна.Их гүрэн 2 д орох арми гэж хэт хөөргөж бж.Хоцрогдсон техник ,тактиктай оросууд хүний олноор муйхраар дайраад одоо зөвхөн холоос пуужиндаж украйнчуудыг дурайж жижиг бүлгүүд болгон дайрч бна даа тэр бүтэлгүйдэж бгаа.
2023-01-03
zo:
гайхалтай
2023-01-03
zo:
үгүй, хүн хүч техникээр 2 дахин доогуур украйны арми сөрөн тулалдаж мөрөг цохилт өгч оросын армийг шившиг болгож байна оркоо
2023-01-03
Иргэн:
Орос НАТО-той байлдаж байна шүү
2023-01-03
Иргэн:
Орос НАТО-Той байлдаж байгаа шүү дээ
2023-01-03
Орос НАТО-той байлдаж байгаа шүү
2023-01-03
zo:
үгүй, хүн хүч техникээр 2 дахин доогуур украйны арми сөрөн тулалдаж мөрөг цохилт өгч оросын армийг шившиг болгож байна оркоо
Зочин:
Хэрэв Орос манайх руу дайрсан бол тэмцэх хүн олдох болов уу? Урдаас Орос ах минь гээд л хадаг сүү барьж уралдаж гүйх хүн харин олон болов уу?
2023-01-03
Болд:
Валерий Залужныйг Германын хэвлэл дээр 2сарын 24нд дайн эхлэхэд Оросын армиас 7дахин цөөн цэрэгтэй 4 дахин зэвсэг багатай Украйны армийг удирдан уран аргад тулгуурлан тулалдасан гарамгай, авъяслаг жанжин гэж бичсэн байна лээ. Үнэхээр дэлхийн шилдэг армийн 2-рт байдаг Оросын армитай бараг бүтэн жил тулалдаад бүр эзлэгдсэн эх нутагаа бага ч гэсэн чөлөөлөөд байна гэдэг гайхалтай юм. Ёстой л эх орон ард түмнийхээ төлөө үхэхээс буцахгүй сэтэглийн их хүч юм даа
2023-01-03
zo:
гайхалтай
Иргэн:
Орос НАТО-Той байлдаж байгаа шүү дээ
Орос НАТО-той байлдаж байгаа шүү
дараагийн довтолгоонд бэлэн болов уу
2023-01-03
Браво:
100 гаруй мянган оросын цэрэг, мөн танк, онгоц гээд устгасан тоотой баахан урт жагсаалт байна лээ. Украинчууд эх орноо хамгаалж чадаж байна. Чөлөөт ертөнц тусалж байна
2023-01-03