ВВС: Оросоос дайчлагдан, фронт руу явсан 538 эр амиа алдсан
2023-01-03

ОХУ Украинтай хийж буй дайнд ихээхэн хохирол амсан, улмаар цэргийн бие бүрэлдэхүүнээ нөхөх үүднээс өнгөрсөн оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Дайчлагдсан эрчүүдийг цөөн хоног бэлтгэлд хамруулаад фронт руу илгээж байв. 

 

Ийнхүү фронт руу явсан дайчлагдсан эрчүүдээс 538 нь амиа алдсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. ВВС, Медиазона хэвлэл Оросын амиа алдсан цэргүүдийн тоог хамтран гаргахдаа Оросын хэвлэл мэдээлэл, бүс нутгийн эрх баригчдын мэдээлэл зэрэг нээлттэй эх сурвалжаар баталгаажсан мэдээллийг ашиглаж байгаа тул бодит байдал дээр амиа алдсан хүний тоо хавьгүй их байх магадлал өндөр хэмээн онцолжээ.

 

Мөн дээрх тоонд шинэ жилийн шөнө Донецк мужийн Макеевка дахь казармд өгсөн цохилтын улмаас амиа алдсан хүний тоо багтаагүй аж. Энэ цохилтын улмаас 63 хүн амиа алдсан эгж Оросын Батлан хамгаалах яам хүлээн зөвшөөрсөн бол Украины тал олон зуун хүн амиа алдсан гэж мэдээлж байна.

 

ВВС агентлаг болон Медиазона хэвлэл хамгийн сүүлд 12 дугаар сарын есний өдөр Оросын цэргийн бие бүрэлдэхүүний хохирлын талаар мэдээлж байлаа. Тухайн үед 10 мянган цэргийн алба хаагч амиа алдсанаас 430 нь дайчлагдсан эрчүүд байсан гэж хэвлэлүүд ноцолж байв. Тэдний 36 нь цэргийн анги нэгтгэлийн нутагт буюу фронтод очихоосоо ч өмнө амиа алджээ. Амиа алдсан шалтгаанууд нь зүрхний шигдээс, золгүй явдал болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн явдал байсан гэнэ.

 

Орос болон Украины тал байлдааны хохирлын талаарх мэдээллийг нийтэд өгдөггүй. Хамгийн сүүлд есдүгээр сарын 21-ний өдөр Оросын Батлан хамгаалах яам хохирлынхоо талаар мэдээлж байлаа. Тухайн үед Шойгу мэдэгдэхдээ амиа алдсан хүний тоо 5937 хэмээж байв. Харин АНУ-ын мэдэгдсэнээр Орос, Украины арми аль аль нь 100 мянга орчим цэргээ алдсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-02-05
nuursnii hulgaich naraa ta nar eh oron ard tumneesee hulagai hiij yavahad chini orosii ard tumen eh orniihoo toloo neg ch mongo avahguigeer uhej bna ta nar oorsdiigoo chingesiin udam mongol hun geh erhgui ta nar bol hulgaich hytadiin shees nar
2023-02-03
yaruu aldart orosiin ard tumen badar tugai
2023-02-03
Орос ч тэвчээртэй хүмүүс дээ дандаа гуялга гуйдаг укриаг хэцүүдэх байхаа
2023-01-04
зочин:
2-хон хоногт л Kиевийг эзлэнэ гэж байсан Oросын арми 2 дахь жилдээ оров оо хөөрхий
2023-01-03
Болд:
Путин гэдэг чөтгөрийн тушаалаар Украйныг эзлэн түрэмгийлэх энэ дайн эхэлснээс хойш хичнээн олон мянган Украйн Оросын гэм зэмгүй иргэд хүүхдүүд эрлэгт одов. Дайн хэнд ч хэзээч сайн сайханыг авчирдаггүй. Дайн үхэл хагцал уй гашуу үзэн ядалт. Тиймээс дэлхийн эрүүл саруул ухаантай шударга хүмүүс хэзээнээс дайныг эсэргүүцсээр ирсэн. Харин чөтгөрүүд ямар нэгэн шалтаг гаргаад л дайныг эхлүүдж дэмжиж хөөргөж олон хүнийг устгадаг түүнээсээ кайф авдаг.
2023-01-03
Украйнчууд технологийн давуу талаа ашиглаад булаан эзлэгчидийг аль болох олныг байнга устгах тактик баримталж байгаа, яагаад гэвэл энэ түрэмгийлэл ойрын хэдэн жил үргэлжилнэ гэж үзэж байна. Харин оросууд булааж авсан газар нутагаа алдахгүйн тулд аль болох энгийн иргэд хот , дэд бүтэцийг олон тоогоор нь устгах гэж үзэж байна
2023-01-03
дайнд ялахад тоо сонин биш, гол нь ялалт
2023-01-03
Наад тоо чинь bbc яг нэрсээр батлагдсан нь. Гэвч бүх охлн нутгын захиргаа үхэгсдийн нэрсийг зарлахгүй байгаа. Мөн томоохон 60д хотын оршуулгын газрын багцаа тоо. Шинэ жилийн шөнө зөвхөн Макеевкад 400 шинэ цэрэг чад хийсэн.
2023-01-03