КОВИД-19: Улсын хэмжээнд 25 хүн хэвтэн эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 7 тохиолдол батлагджээ. Үүний 2 нь Улаанбаатарт, 5 нь Говь-Алтай аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1,007,716 боллоо. Улаанбаатар хот болон 5 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 25 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Мөн нэмж дурдахад 0-4 насны хүүхдүүдийн дунд халдвар өндөр байгааг Эрүүл Мэндийн яамнаас мэдээлсэн юм.
0-4 насныханд:
- Богино хугацаанд өндөр халуурах
- Ханиалгах
- Хоолой бачуурах
- Уушги гэмтсэн тохиолдолд амьсгаадах, амьсгалын дутагдлын шинж илэрч байна.
Томуугийн тархалтын оргил үе 2022 оны 12-р сарын сүүлч, 2023 оны нэгдүгээр сард дэгдэх магадлалтай байна. Тиймээс бага насны хүүхдийн дархлааг гэрийн орчинд сайтар дэмжих шаардлагатай байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ