Жүжигчин И Сын Ги үсээ хуссан талаараа ам нээв
2023-01-04

БНСУ-ын алдарт жүжигчин, дуучин И Сын Ги саяхан болсон "2022 KBS Drama Awards" дээр үсээ хуссан дүр төрхтэй олны өмнө гарч ирсэн билээ. 


Хүмүүс түүнийг бодохдоо "HOOK" агентлагтай хууль ёсны тэмцэл хийж, энэхүү маргааны хариуд үсээ хуссан гэж таамаглаж байсан. 

 

Тэрбээр энэ тухайгаа тайлбарлахдаа, "Би одоогоор шинэхэн киноны зураг авалтанд орчихсон зураг авалт амжилттай үргэлжилж байна. Би энэхүү кинондоо ламын дүрд бүтээж байгаа юм. Тиймээс та бүхнийг миний талаар буруу ташаа ойлголт бүү аваасай гэж байна" хэмээн тайлбарлажээ. 

 

Ли Сын Ги  "HOOK" энтертайнменттай 18 жилийн турш хамтран ажилласан. Энэ хугацаанд түүний гаргасан дуунаас олсон орлогыг И Сын Гид өгдөггүй байснаас үүдэн тэдний хооронд ширүүн маргаан дэгдсэн билээ. "HOOK" энтертайнментэд харьяалагддаг байсан бусад уран бүтээлчид агентлагаа орхиж, захирлынх нь зүй бус үйлдэл илчлэгдэж эхэлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин