Blackpink хамтлагийн Ddu-du Ddu-du дуу Youtube-д хоёр тэрбум үзэлттэй болжээ
2023-01-06

Өмнөд Солонгосын "YG" энтертайментийн дөрвөн гишүүнтэй Blackpink охидын хамтлагийн "Ddu-du Ddu-du" дуу Youtube-д хоёр тэрбум давсан хандалт авч дээд амжилт тогтоогоод байна.


Тус бүтээлийг 2018 оны зургаадугаар сард анх цацсаны дараа олон амжилтын эзэн болоод зогсохгүй багагүй шуугиан тарьж байсан юм. Олон улсад алдартай охидын хамтлагийн жагсаалтыг Blackpink тэргүүлдгийг дашрамд сануулъя. 
 

Тус хамтлагийн 2018 онд гаргасан "Square Up" мини цомгийн "Ddu-du Ddu-du" нэртэй дуу нь 2018 оны долдугаар сарын 15-нд гарсан. 2019 оны 11-р сард нэг тэрбум болсон. Энэ нь 2018 онд дэлхийн хамгийн олон хүн үзсэн К-поп дууны клип болсон байна. Мөн цаашлаад "Billboard Hot" 100-д ​​55-т бичигдэж байжээ. 

Shuud.mn
Сонин хачин