КОВИД-19: Улсын хэмжээнд 32 хүн хэвтэн эмчлүүлж байна

img

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 8 тохиолдол батлагджээ. Үүний 5 нь Улаанбаатарт, 3 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1,007,787 боллоо. Улаанбаатар хот болон 7 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 32 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 


Коронавирусийн халдвар батлагдсан аймгууд:


Дорнод- 1


Ховд- 2 тохиолдол батлагдсан байна. 

 

Иймд Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд түгээж байгаа билээ. 

 

Үүнд: 


Хүнтэй 1-2 метрээс багагүй зайнаас харилцах /Олон нийтийн газраар бүү яв/


Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх-

 

Дулаан хувцаслаж, даарахгүй байхыг зөвлөж байна.   


Ингэснээр коронавирусийн халдвараас  өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хятдад байгаа солонгосууд бичлэг хийгээд эх орон луугаа мэдээлдэг. Маш олон хүн өдөрт үхэж чандарлах газрууд нь урт очертой бүр байрны гадаа чангалж байгаа бичлэг олон байна. Бас алдартай хүмүүс олноороо үхсэн. Монголчууд яагаад нуугаад дуугүй байнаа новшнууд аа
2023-01-12