Нью-Йоркийн сувилагчид ажил хаялт зарлажээ
2023-01-11

Нью-Йоркийн хоёр том эмнэлгийн олон мянган сувилагч ажил хаялт зарлажээ. Тэд хөдөлмөрийн хөлсний нөхцөл, боловсон хүчин дутагдаж байгаа асуудалд дургүйцэж байгаагаа илэрхийлэн ийм алхам хийсэн гэж NBC мэдээлсэн байна. 

 

Нью-Йоркийн Сувилагчдын холбооны мэдээлснээр, ажил хаялтад хоёр эмнэлгийн 7000 гаруй сувилагч оролцжээ. Тэд амралтын өдрөөр удирдлагатайгаа уулзаж, хөдөлмөрийн хөлсний нөхцөл, боловсон хүчний хангамжийн асуудлаар тохиролцох гэсэн ч удирдлагууд нь хүлээж аваагүй тул ажил хаялт зарлахаар болсон байна. 

 

Ажил хаясан сувилагчид орон тоог цомхотгосон нь үлдсэн мэргэжилтнүүдэд асар их дарамт, ачаалал үүрүүлж байгааг шүүмжилжээ. Дээрх эмнэлгүүдэд орон тоог цомхотгосны дараа нэг сувилагчид 4-6 өвчтөн ноогдож% харин сэхээн амьдруулах тасагт нэг сувилагч гурван өвчтөн хариуцах ёстой ч 20 өвчтөн хариуцахаас аргагүй болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин