COACHELLA 2023: Blackpink, Frank Ocean, Bad Bunny нар оролцоно
2023-01-12

Жил бүр зохион байгуулдаг хөгжмийн хамгийн том фестивалиудын нэг “Coachella” наадам дөрөвдүгээр сарын 14-23-ны хооронд болох гэж байна. Энэ удаагийн наадмын онцлох зүйлээр БНСУ-ын охидын хамтлагуудаас анх удаа BLAСKPINK эхний өдрүүдэд дуулахаар болжээ. 


Тус хамтлаг 2019 оны “Coachella”-д оролцож байсан  хэдий ч эхэнд дуулж байгаагүй. Мөн энэ жил анх удаа испани хэлтэй, латин дуучин, рэппер Bad Bunny тоглолтыг эхлүүлэх гэж байгааг хэвлэлүүд мэдээлж эхэллээ.


2020 онд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас уг фестивал цуцлагдсан ч энэ жил цоо шинэ өнгө төрх, гайхалтай үзүүлбэрүүдээр дахин эргэн ирэх гэж байна. 2001 оны дөрөвдүгээр сараас жил бүр зохион байгуулах болсон бөгөөд оролцдог алдартнууд, хоол, орчин зэргээрээ олны анхаарлыг татдаг хамгийн алдартай хөгжмийн фестивалиудын болсон билээ. 

Shuud.mn
Сонин хачин