Хятад улс дуу чимээний бохирдолтой тэмцэнэ
2023-01-12

Хятад улс 2025 он гэхэд дуу чимээний бохирдлыг бууруулах, энэ бохирдолтой тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулжээ.

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, ирэх гурван жилд дуу чимээний бохирдолтой тэмцэх замын зургийг БНХАУ-ын эрх баригчид боловсруулсан байна. Төлөвлөгөө ёсоор 2025 он гэхэд тус улсын нутаг дэвсгэрийн 85 хувьд нь  дуу чимээ шөнийн цагаар засгийн газраас тогтоосон дуу чимээний стандартад нийцэж байх ёстой аж.

 

Энэ хүрээнд үйлдвэрлэл, барилга болон бусад үйлдвэрлэлийн ажлаас үүдэлтэй дуу чимээтэй тэмцэхэд онцгой анхаарал хандуулах гэнэ. 2021 онд Хятадын төрийн байгууллагууд дуу чимээний бохирдолтой холбоотой дөрвөн сая гаруй гомдол хүлээн авсны 60 гаруй хувь нь орон сууц, олон нийтийн газартай холбоотой байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Муухай хашгирч ярьдаг хүмүүс
2023-01-12