КОВИД-19: Улаанбаатар 6, орон нутагт 3 тохиолдол батлагдлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 9 тохиолдол батлагджээ. Үүний 6 нь Улаанбаатарт, 3 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1,007,821 боллоо. Улаанбаатар хот болон 6 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 22 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Коронавирусийн халдвар батлагдсан аймгууд:
Дорнодговь- 2
Говь-Алтай- 1 тохиолдол батлагдсан байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд түгээж байгаа билээ. Үүнд:
- Хүнтэй 1-2 метрээс багагүй зайнаас харилцах /Олон нийтийн газраар бүү яв/
- Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх-
- Дулаан хувцаслаж, даарахгүй байхыг зөвлөж байна.
- Ингэснээр коронавирусийн халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ