Завхан аймгийн Баянтэс суманд -47 хэмийн хүйтэн хонолоо
2023-01-13

 

Өнгөрсөн шөнө Сэлэнгийн Зэлтэр, Орхонтуул, Завханы Идэр, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Баянзүрх, Хатгалд -40 градусын хүйтэн хоножээ.

 

Харин Завханы Яруу, Тэс, Баянхайрхан, Нөмрөгт -41 градус, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цагааннуур, Завханы Их-Уул, Тэлмэн, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэсд -42 градус, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг суманд -43 градус, Завханы Отгон, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд -45 градус, Увсын Зүүнговьд -46 градус хоносон байна.

 

Хамгийн хүйтэн Завхан аймгийн Баянтэс суманд -47 хэм хүрч хүйтэрчээ.  


 

2023 оны 1 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

 

Хур тунадас: 13-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи: 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 22 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -21...-26 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...+4 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -29...-34 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Шонхорууд л ийм хүйтэнд тэс ч амьдардаг
2023-01-13