Япон улс Украиныг сэргээн босгоход зориулж 95 сая доллар зарцуулна
2023-01-13

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан Украиныг сэргээн босгоход зориулж Японы засгийн газар 95 сая ам.доллар гаргажээ. 

 

Kyodo агентлагийн мэдээлснээр, санхүүжилт олгох зохих хэлэлцээрт Украинд суугаа Японы Элчин сайд Кунинори Мацуда, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Европ дахь бүс нутгийн товчооны захирал Ивана Живкович нар гарын үсэг зурсан байна. 

 

Украинд үзүүлэх тусламж нь хямралд хариу өгөх боломжийг нэмэгдүүлэх, төрийн албадыг дэмжих, нэн чухал дэд бүтцийг сэргээн босгох, хувийн компаниудыг дэмжих, иргэний нийгэм болон нийгмийн харилцааг бэхжүүлэх гэсэн таван үндсэн чиглэлд зарцуулагдах аж.

 

Өмнө нь, 2022 оны дөрөвдүгээр сард Япон улс 4,5 сая долларын тусламжийг Украинд үзүүлсэн бөгөөд энэ тусламж нь тэсрэх аюултай бодисууд, нурангийг цэвэрлэх ажилд зориулагдсан байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин