Женни төрсөн өдрөө Хонконгийн тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
2023-01-16

 

Өмнөд Солонгосын "Blackpink" охидын хамтлаг сүүлийн үед олон улсад ихээхэн алдартай болоод байгаа билээ. Тус хамтлагийн Женнигийн 27 насны төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр Женни "Born Pink" аялан тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчидтэйгээ цуг төрсөн өдрийн лаагаа үлээж тэмдэглэжээ.  

 

 

 

Женни хамтлагийнхаа нүүр царай, гол реппер, бүжигчний үүргийг гүйцэтгэдэг.

 

 

Женигийн гэр бүлийн талаар олон нийтэд тийм ч их мэдээлэл байдаггүй. Тэрбээр айлын ганц охин бөгөөд чинээлэг айлаас гаралтай гэж хүмүүс үздэг.

 

"YG" энтертайнментэд бэлтгэгдэгч байх үеэ Женни өөрийн амьдралын хамгийн хүнд, хэцүү үе гэдэг. Тэр зургаан жил бэлтгэгдэж гарч ирсэн. Тийм учраас л "Blackpink" хамтлаг хүчирхэг, бат бөх байгаа гэдэгт итгэдэг. 

 

Женнигийн өмссөн брэндүүд тэр дороо маш хурдан зарагдаж дуусдаг. Мөн сүүлийн үед Өмнөд Солонгост Женни шиг царайны хэлбэртэй болох хүсэлтэй эмэгтэйчүүд гоо сайхны эмнэлэгт ихээр ирэх болсон байна. 

 

Женни агаарын иог хийж биеийн галбираа хадгалдаг. Тэр жижигхэн, намхан ч үнэхээр төгс биетэй. 

 

 

Мөн түүнийг фэнүүд нь тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж байхдаа хамгийн их алддаг гишүүн гэж дүгнэдэг.

 

 

Женни хар өнгөнд дуртай. 

 

Өмнөд Солонгосын охидын хамтлагууд дунд сар бүр гаргадаг нэр хүндийн жагсаалтанд Женни үргэлж эхний 50-т багтдаг. 

 

 

Женни Шинэ Зеландад дунд сургуулиа төгссөн учир төрөлх солонгос хэлээсээ гадна англи хэлтэй. Япон, Хятад хэлний суурь мэдлэгтэй.

Shuud.mn
Сонин хачин