Днепрт өгсөн цохилтын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2023-01-16

Нэгдүгээр сарын 14-ний өдөр Оросын тал Украинд дахин их хэмжээний цохилт өгч, нэг пуужин Днепр хотын есөн давхар орон сууцыг онон, барилгын нэг хэсэг бүхэлдээ нурсны улмаас  29 хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

 

ОХУ пуужингийн цохилт өгсний улмаас 29 хүн амиа алдаж, Днепрт гашуудал зарлав

Харамсалтай нь, амиа алдсан хүний тоо нэмэгдсэн байна. Днепр хотын орон сууцанд пуужингийн цохилт өгсний улмаас амиа алдсан хүний тоо 35 болж нэмэгдсэн талаар хотын захиргааны тэргүүн Валентин Резниченко мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.

 

"Оросын пуужинд оногдон сүйрсэн орон сууцны нуранган доороос өнгөрсөн шөнө аврагчид хэд хэдэн хүний цогцосыг гаргаж ирсэн. Одоогийн мэдээллээр, дайсны халдлага 35 хүний амийг авч одлоо. Тэдний дунд хоёр хүүхэд байгаа" гэж Резниченко мэдэгджээ.

 

Аврагчид 39 хүнийг аварч чадсан байна. Нуранганд дарагдаж 75 хүн гэмтсэнээс 14 нь хүүхэд байгаа аж. Мөн энэ орон сууцны 35 оршин суугч сураггүйд тооцогдож байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Донбассд өдөр бүр энгийн иргэд пуужинд өртөж байна.
2023-01-16
Уншигч:
Зэвсгээрээ дэлхийд 2 рт жагсдаг улаан арми маань улайрчихсан алуурчид, үүр шөнөөр иргэдийн орон сууц дэлбэлж пуужинддаг террористууд байна биш үү,
2023-01-16
Манай ах нар ч алж өгч байна даа. Херсонд хүүхдийн эмнэлэг оносон байна. Монголын дэмжигч дүү нар ояа нар нь украинчууд өөрсдөө бөмбөгдсөн гээд л гүрдэж байдаг
2023-01-16